Ангилал
Хэзээ
3 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна
3 жилийн өмнө

Яг одоо Улсын дээд шүүхэд Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна. 

Эргэн сануулахад... Ж.Эрдэнэбатад өнгөрсөн оны 7 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт хамааралгүй газарт нөхөн олговор олгохдоо бусдад давуу байдал олгосон хэмээн буруутгаж, 6 жилийн хорих ял оноосон. Мөн Давж заалдах шатны шүүх тэдэнд оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн.

Шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд тооцсон. Түүнчлэн Б.Отгонбаатарыг эрх мэдэл албан тушаалыг байдлаа урвуулан ашиглаж, зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд тооцсон юм.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс