Ангилал
Хэзээ
4 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
С.Ганбаатар: ШЕЗ, Сахилгын хороог УИХ томилно гэдэг нь хараат бус шүүх засаглал Монголд устлаа гэж ойлголоо
4 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "МАН-ын санаатайгаар Үндсэн хуульд оруулсан заалт,өнөөдрийн хуулийн буянаар энэ хараат бус шүүх засаглал,хууль тогтоох засаглалынхаа хормой дор орлоо гэж үзэж болох уу? УИХ-аас ШЕЗ, Сахилгын хороог томилно гэдэг нь хараат бус шүүх засаглал Монголд устлаа гэж би ойлголоо. ШЕЗ, Сахилгын хороог хараат бусаар сонгоно гэж ярьж байна. Гэтэл МҮОНРТ-ын үндэсний зөвлөлийн хараат бус гишүүдийг сонгодог байдлаас ямар ялгаатай вэ? Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр шүүгч нарт хариуцлага, сахилга тооцсон шийдвэрийг цуцлах талаар ярьж эхэллээ. Үндэсний аюулгүй байдлын Гокийн 49 хувь, Салхитын мөнгөний орд, Оюутолгойн буруу шийдвэр гаргасан энэ асуудлыг засахаар хууль шүүх дээр танай дарга нар явж байгаа. Жоохон нар гарч байсан шийдвэрээсээ та нар буцаж байна" гэв. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Төрийн бүх эрх мэдэл ард түмэнд байна. Сонгож байгуулсан төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн эрх эдлэнэ. УИХ төрийн эрх барих болон хууль тогтоох дээд байгууллага. Бид ард түмний төлөөлөл бага ард түмэн. Бүгдээрээ хэлэлцдэг.Шүүхийн тухай хуульд шинэчлэн найруулга хийж байна. Шүүхийг шударга байлгаж, шүүгчийг хараат бус байлгах зорилготой. МҮОНРТ-ын үндэсний зөвлөлийг сонгодог жишгээс өөр. Саяхан ХЭҮК-ын гишүүдийг сонгосон үүнтэй адилхан зарчмаар явагдана. 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс