Ангилал
Хэзээ
3 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
УЕПГ: УИХ-ын гишүүн Сү.Батболдод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэрэг байхгүй
3 жилийн өмнө

Улсын ерөнхий прокурорын газраас 2020 онд хяналт тавин ажилласан хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн онд авлигын гэмт хэрэг зургаа дахин өссөн статистик гарсан. Уг хэрэгтэй холбогдох 173 хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөнгө угаах гэмт хэрэгт прокурорын байгууллага анхаарал тавин ажилласан. Хяналт тавин ажилласан энэ төрлийн хэрэг 20.9 хувиар, шүүх рүү шилжүүлсэн хэрэг 36.3 хувиар өссөн гэлээ.

Харин ПАНАМ-ын баримт бичигтэй холбоотойгоор оффшор бүс, гадаад улс оронд хууль бус хөрөнгө, орлогоо байршуулсан иргэдтэй холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа буюу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа. Уг баримт бичигт дурдагдсан олон хүнтэй холбоотой асуудал шалгагдаж байгаа юм байна. 

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхиий прокурорын орлогч Ц.Насанбат: "УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэг байхгүй. Панамын баримтын дагуу оффшор бүсэд хөрөнгөтэй гэх 23 иргэний хэрэг бүртгэлтэй байдаг ба олон улсын байгууллагатай хамтарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа. Одоогоор нийт хөрөнгийн тоо ширхэг тодорхой болоогүй ба тухайн хөрөнгө байршиж буй газар болон манай улсын шүүхээс шийдвэр гарч байж хөрөнгийг шилжүүлнэ" гэв. 

Мөн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгтэй холбоотойгоор хандив тусламжийн мөнгийг завшсан гэх асуудлаар АТГ-т шалгаж байгаа хэрэг байхгүй гэдгийг мэдээллээ. 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс