Ангилал
Хэзээ
3 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Л.Мөнхтүшиг: Өчигдөр газардсан нислэгээр АНУ-ын ЭСЯ-ны 30, НҮБ-ын гурван ажилтан, Монголын таван иргэн ирсэн
3 жилийн өмнө

Улаанбаатар хотод өчигдөр газардсан нислэгтэй холбоотойгоор ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг товч залруулга хийв.

Тэрбээр, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ томилолтын хугацаа нь дууссан дипломат ажилтнуудаа буцаах, зөрүүлж шинээр томилогдон ирэх дипломат ажилтнуудаа авчрах тухай хүсэлтийг ГХЯ-нд тавьж ирсэн. Дотоодод үүссэн нөхцөлтэй холбоотойгоор энэ асуудлыг хойшлуулж байсан гэдэг мэдээллийг өглөө. 

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: "Энэ нислэгээр АНУ-ын ЭСЯ-ны 30, НҮБ-ын гурван ажилтан, Монголын таван иргэн ирсэн. Таван иргэний хоёр зорьсон улс руугаа орж чадаагүй. Нэг нь 12-р сарын 25-нд БНСУ руу нэвтрэх, нөгөөх нь АНУ руу зорчих төлөвлөгөөтэй байсан. Харамсалтай нь тодорхой зөрчлийн улмаас тухайн улсууд хилээрээ нэвтрүүлээгүй, Инчеоны нисэх буудалд 10 гаруй хоног гацсан байсан. Мөн ажлын шаардлагаар БНСУ руу хүнд өвчтөн хүргэсэн нэг эмч мөн ирсэн. Үлдсэн хоёр хүний ар гэрийн хүн эрүүл мэндийн маш хүнд нөхцөлд байгаа гэх мэт тодорхой шалтгаантай иргэд ирлээ. Энэ нислэгээр ирсэн 38 иргэнийг “Кемпински” зочид буудалд тусгаарласан" гэлээ

Мөн энэ сарын 15-ны өдөр БНСУ руу нэг удаа тусгай үүргийн нислэг үйлдэхээр болсон байна. Одоогоор бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд энэ нислэгээр 11 сард эх орондоо ирэхээр тийз нь баталгаажаад байсан 150-160 иргэнийг авчирах юм байна. 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс