Ангилал
Хэзээ
3 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Ц.Мөнх-Оргил: Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлд алсаас буюу цахимаар ажиллах зохицуулт оруулна
3 жилийн өмнө

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуулийн төслийг баталснаар хуулийн хамрах хүрээ өргөжих, ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүрэг тэнцвэржиж, хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хянах механизм, нийгмийн түншлэлийн тогтолцоо оновчтой болно гэж хууль санаачлагчид үзэж байна. 

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Цар тахалтай холбоотой олон асуудал гарч ирсэн бөгөөд үүнийг Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлээр зохицуулахаар төлөвлөж байна. Тухайлбал: Алсаас ажиллах зохицуулалт орсон бөгөөд энэ нь ажилтны байран дээрээ ажиллах нөхцөл яг ижил байх шаардлагатай. Оффисоос өөр газар ажиллаж байгаа үед ажил олгогч ажилтны цалинг хасахгүй, илүү зардал гарвал хариуцлах зэрэг эрх үүргийг тусгаж өгсөн гэж УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Ц.Мөнх-Оргил хэллээ. 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс