Ангилал
Хэзээ
3 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Б.Энхбаяр: Шүүгчийн хараат бус байдалд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нөлөөлдөг
3 жилийн өмнө

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт; Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат: “Шүүх, шүүгч хараат бус байна. Шүүх, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, хараат байдлаар асуудлыг шийдвэрлэсэн байвал ямар хариуцлага хүлээх вэ. Сахилгын хариуцлага тооцоод өнгөрөх юм уу. Эсвэл өөр төрлийн ял зэм байна уу. Шүүхийн хараат бус байдлыг хангахын тулд цалин хөлс чухал. Хуулийн төсөлд энэ талаар орсон уу” гэсэн юм.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр: Шүүгчийн хараат бус байдал, шүүх эрх мэдлийн бие даасан байдалд халдаж, алдагдуулж байгаа шийдвэрийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэсэн Үндсэн хуулийн бие даасан дээд түвшинд шийдвэр гаргаж байгаа гэсэн дүгнэлт байдаг. Тиймээс бие даасан институт, эрх мэдэл гэдэг утгаар нь энэ хүмүүсээс хамгаалах хэрэгтэй. Ажлын хэсгээс төсөлд шинэ томъёолол оруулсан. Агуулга нь Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ шүүхийн бие даасан, хараат бус байдалд халдсан бол Шүүхийн ерөнхий зөвлөл даруй хуралдаж, Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт хүргүүлнэ гэж заасан. Үндсэн хууль ёсоор Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч, шүүхийн хараат бус байдлыг хамгаалах ёстой. Шүүх эрх мэдэлд халдаад байхад ШЕЗ хамгаалахгүй байсаар ирсэн. Тиймээс хэрэв ийм тохиолдол гарвал халдсан хүмүүсийг Үндсэн хуулийн Цэцэд хандаж, огцруулна” гэлээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад 518 шүүгч ажиллаж байна. 2016 онд УИХ-ын 48-р тогтоолоор 699 шүүгч ажиллахаар тогтоол баталсан боловч өнөөдрийг хүртэл заасан орон тоонд хүрээгүй гэдгийг ШЕЗ-өөс танилцууллаа.

Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүгчийн цалинтай холбоотой зөрүүтэй мэдээлэл нийгэмд түгснийг хэлсэн юм. Өөрөөр хэлбэл манай улсад ажиллаж байгаа

  • анхан шатны шүүгч нарын дундаж цалин 2.7
  • давж заалдах шатны шүүгч нарын дундаж цалин  3 сая байдаг гэв.
  • Улсын Дээд шүүхийн шүүгч нарын цалин дунджаар 5-6 сая байдаг гэдгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр онцоллоо. 
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс