a.Admin
Ангилал
Хэзээ
21 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
ХЗБХ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
21 цагийн өмнө
a.Admin
ХЗБХ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр \2025.12.16\-ийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэх горимын санал гарган дэмжлээ.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжийн төслүүдийг байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Их хурлын даргын захирамжаар байгуулах болсонтой холбогдуулан боловсруулсан тогтоол хүчингүй болсонд тооцох тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж батлав.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохоор УИХ-тай зөвшилцөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс