a.Admin
Ангилал
Хэзээ
2 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
Эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээний тэмцээний шилдгээр "Шихихутуг" баг шалгарлаа
2 долоо хоногийн өмнө
a.Admin
Эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээний тэмцээний шилдгээр "Шихихутуг" баг шалгарлаа

Монголын Хуульчдын холбооноос Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхтэй хамтран Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт шүүх байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан Эрүүгийн хэргийн “Мок триал” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит тус тэмцээнийг 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Дотоод хэргийн их сургууль, "Рояаль" Олон Улсын их сургууль, Олон Улсын "Улаанбаатар" их сургууль, "Глобал удирдагч" их сургууль, "Шихихутуг" их сургууль, "Зохиомж" их сургууль, "Их засаг" Олон Улсын их сургууль, "Отгонтэнгэр" их сургуулийн 15 баг өрсөлдсөн.

Үүнээс тэмцээнийн Тэргүүн байрыг "Шихихутуг" их сургуулийн Б.Бат-Ерөөлт, Б.Мөнх-Эрдэнэ багштай “Шихихутуг баг”, Дэд байрыг "Шихихутуг" их сургуулийн Б.Бат-Ерөөлт, Б.Мөнх-Эрдэнэ багштай “Их зарагч” баг, Гуравдугаар байрыг "Их Засаг" их сургуулийн Ж.Баасанжав багштай “Дэнс” баг, Тусгай байрыг Олон Улсын Улаанбаатарын их сургуулийн П.Анхмаа багштай “Legal eagle’s” багууд тус тус эзэлж, амжилттай оролцлоо.

Мөн шилдэг илтгэгчдээр:

-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Цэгц” багийн оюутан М.Энхжин

-Олон Улсын Улаанбаатарын их сургуулийн “Legal eagle’s” багийн оюутан Б.Номин;

-"Шихихутуг" их сургуулийн “Шихихутуг” багийн оюутан Х.Хонгорзул нар шалгарлаа.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс