a.Admin
Ангилал
Хэзээ
2 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
2026 оны Төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ
2 цагийн өмнө
a.Admin
2026 оны Төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ
УИХ-ын чуулганынэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой байсан боловч УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “хуулийн төсөлд макро дүгнэлт хийх, хөрөнгө оруулалтын эрэмбэ дарааллыг нухацтай ярилцах зэргээр дотооддоо ажлын хэсэг гарган ажиллах шаардлагатай байгаа” тул тав хоногийн завсарлага авах хүсэлт тавьж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хоёр хоногийн завсарлага өгч чуулган ирэх лхагва гарагт хуралдахаар боллоо.
 УИХ-ын чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүлэн, хуулийн төслүүдийг танилцууллаа.
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс