УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Түнхэл тосгоныхоо цагдаагийн албанд Toyota Land Cruiser 78 маркын автомашиныг хүлээлгэн өгчээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Намрын тэргүүн сарын шинийн 18-ны хуртай хувьтай сайхан өдөр Түнхэл тосгоныхоо цагдаагийн албанд туулах чадвар өндөр, цоо шинэ Toyota Land Cruiser 78 маркын автомашиныг хүлээлгэн өглөө.
Манай Түнхэл тосгон хүн ам 3500 гаруй зуны улирал гэлтгүй гадаад дотоодын аялал жуулчлал хөгжиж буй бүс нутаг бөгөөд, уул уурхай, мод, самар гээд хүн байгалийн олон асуудлууд хөвөрдөг тосгон байдаг билээ.
Тиймээс хэдийгээр тойргийн гишүүн биш ч гишүүн болсон цагаасаа нутаг орондоо хэрэгцээ шаардлагатай зүйлсээс бага ч атугай шийдвэрлэж өгөхсөн гэж зорьсондоо хүрлээ.
Нутгийн иргэд олон нийтийнхээ амар амгалан байдлын төлөө 40 км радиуст цаг наргүй давхиж байдаг цагдаагийн албан хаагчдын маань ажил үйлс өөдөө дээшээ, алтан шар зам өлзийтэй байх болтугай” гэжээ.