Өнөөдрөөс эхлэн тэгш, сондгой дугаарын хязгаарлалт зөрчсөн жолооч нарыг камерт бичигдэх бүрт торгох болон замын цагдаагийн албан хаагчтай таарсан тохиолдолд торгуулийн арга хэмжээ авч эхэлж буй. Гэвч дугаарын хязгаарлалттай авто замын хөдөлгөөнд оролцох, дугаараа сольж хийх, улсын дугааргүй явах зөрчил гарсаар байна.
Иймд улсын дугааргүй тээврийн хэрэгслийг Тээврийн цагдаагийн алба хаагчтай хамтран камерын ухаалаг систем ашиглан зөрчлийг арилгаж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.