a.Admin
Ангилал
Хэзээ
1 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
Монголын циркчид “Мөнгөн титэм”-ийн эзэн болжээ
1 долоо хоногийн өмнө
a.Admin
Монголын циркчид “Мөнгөн титэм”-ийн эзэн болжээ

ОХУ-ын Саратов хотод жил бүр зохион байгуулдаг олон улсын циркийн эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцсон манай уран бүтээлчид “Мөнгөн титэм”-ийн эзэн болсон байна.

Тодруулбал, олон улсын тэмцээнд агаарын үзүүлбэрээр циркийн жүжигчин Д.Азжаргал, Б.Батчимэг нар амжилттай оролцож, “Мөнгөн титэм” хүртээд эх орондоо ирлээ. 11 дэх удаагийн тус тэмцээнд 17 орны эмэгтэй уран бүтээлчид чуулсан аж. Үүнээс гадна тус тэмцээнд Т.Буд шүүгчээр ажилласан байна.

Энэхүү тэмцээнд оросууд гранпри шагнал авсан бол Монгол, Америкийн уран бүтээлчид мөнгө, хүрэл цомын эзэн болов. Монголын циркчид 2025 он гарснаас хойш олон улсын дөрвөн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл цом хүртсэн амжилттай байна.

Ташрамд сонирхуулахад, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулсан “Улаанбаатар хотын циркийн өдрүүд 2025”-ыг өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулахад 21 удаагийн тоглолтыг 28 мянга орчим хүн үзэж сонирхжээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс