a.Admin
Ангилал
Хэзээ
1 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
Билл Гейтс хөрөнгийнхөө ихэнхийг Африкт хандивлана
1 долоо хоногийн өмнө
a.Admin
Билл Гейтс хөрөнгийнхөө ихэнхийг Африкт хандивлана

Америкийн “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс өөрийн хөрөнгийн ихэнх хэсгийг ирэх 20 жилийн хугацаанд Африкийн орнуудын эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулахад зарцуулна гэдгээ мэдэгдсэн байна.  

Өдгөө 69 настай Б.Гейтс хэлэхдээ, эрүүл мэнд, боловсролоор дамжуулан хүний ​​нөөц бололцоог нээж өгснөөр Африкийн бүх улс хөгжил цэцэглэлтийн замд орох ёстой гэсэн байна. Тэрбээр Этиопын нийслэл Аддис-Абеба хотод үг хэлэх үеэрээ Африк дахь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахын тулд хиймэл оюуныг хэрхэн бүтээх талаар тунгаан бодохыг тус тивийн шинийг санаачлагч залуучуудад хандан уриалжээ.

Гейтсийн сангийн үйл ажиллагааг 2045 он гэхэд зогсоохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ үед 200 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж буй хөрөнгийнхөө 99 хувийг нь хандивлана гэдгээ Б.Гейтс өнгөрсөн сард зарласан юм. “Би өөрийн хөрөнгийг ирэх 20 жилийн хугацаанд хандивлана гэдгээ саяхан амласан. Энэ хөрөнгө мөнгөний дийлэнх хэсгийг та бүхэнд тулгарч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд зарцуулах болно” гэж тэрбээр Африкийн Холбооны төв байранд үг хэлэх үеэрээ мэдэгджээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс