Улстөрч Ж.Батзандан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандсан хатуухан мэдэгдэл хийж байва. Түүний мэдэгдлээс У.Хүрэлсүхийг дарангуйлагч гэдгийг нотолсон 9 нотолгоог хүргэж байна.
- Оффшорчдыг хэн сугалж авч үлдэж байна вэ. Чи сугалсан У.Хүрэлсүхээ. Эрдэнэтийн 49 хувийг хулгайлсан сахал Д.Эрдэнэбилэгийг хэн сулласан бэ? У.Хүрэлсүх ээ, чи сулласан. Сингапур руу зугтаалгасан. У.Хүрэлсүхээ чи “Х.Баттулгаас болоод Монголд шударга ёс тогтохгүй байна” гэж хоёр жилийн өмнө ярьж байсан. Х.Баттулга чинь яваад өглөө. Чиний үед монголчууд шударга ёс тогтож байна уу У.Хүрэлсүх ээ.
- Би дөрөвдүгээр сард У.Хүрэлсүх ерөнхийлөгчтэй өрөөнд нь орж уулзсан. МАНАН дэглэмийг нураана гэж У.Хүрэлсүх гурван жилийн өмнө ярьж байсан, МАНАН нурсан уу У.Хүрэлсүх ээ. МАНАН-гийн бүх толгойлогч нарыг чи өршөөж байна. Чи уучилж байна. МАНАН-гийн бүх хулгайч нарын хэргийг чи хэрэгсэхгүй болгож байна. Чиний шүүх хэрэгсэхгүй болгож байна.
- Ордон дотор байгаа намын гишүүд, сайд нар чамд үг хэлж чадахгүй болсон байна. Чиний өөдөөс эгцэлж харж чадахгүй болсон байна. Олон арван иргэд шинэ намын байранд ирж, ордон дотроос ямар ч бодлого гарахгүй байгаа тухай, ордонд байгаа хүмүүс У.Хүрэлсүхээс айдаг болсон тухай, У.Хүрэлсүх гэдэг хүн Монгол төрийн бодлогыг самардаг болсон тухай, Х.Баттулга, Ц.Элбэгдорж нараасаа долоон дор болсон тухай хүмүүс ярьж байна.
- Эрдэнэтийг тойрсон наймааг хэн хийж байна. Чиний дүү хийж байна.Төрийн өмчийн том компаниудын том тендерийг хэн идэж байна. Чиний дүү ах дүү садан идэж байна.
- Монголын ард түмний амьдралыг чи гараад хар. 100 мянган компани чиний үед хаалга барьж байна. Чиний Ерөнхий сайд байхдаа явуулсан буруу бодлогын үр дүнд монголчууд туйлдаж байна. Чиний хулхи бодлогын үр дүнд Монголын ард түмэн Монголын эдийн засаг сүйрч байна У.Хүрэлсүх ээ.
- Чи Л.Оюун-Эрдэнээ ч, Д.Амарбаясгалангаа ч ажил хийлгэхгүй байгаа. Чи өнөөдөр Засгийн газрын чөдөр нь болж байна. Монголын хөгжлийн чөдөр тушаа нь Хүрэлсүх чи өөрөө болоод байна.
- Чи баялгийн хувьсгал хийнэ гэж Ерөнхийлөгчийн сонгууль руу орсон. Баялгийн хувьсгал хийнэ гэхээрээ Баялгийн том ордуудыг өөрийнхөө ах дүү хамаатан садан найз нөхдөө томилохыг хэлдэггүй юм. Баялгийн хувьсгал хийнэ гэхээрээ баялгийн том ордуудаа төрийн том өмчит компаниудаа хувьчилж, ард түмэн аж ахуйн нэгжүүддээ өмчлүүлэхийг хэлдэг юм. Чи өнөөдөр баялгийн хувьсгал биш, Монголын баялгийг дээрэмдэх ажлыг хийж байна У.Хүрэлсүх ээ.
- Чам шиг өрсөлдөгчөө захиалж нэр дэвшсэн гутамшигтай ерөнхийлөгч Монголын түүхэнд байхгүй. С.Эрдэнэтэй өрсөлдсөн хэн ч сонгогдоно гэдгийг монголчууд бүгдээрээ мэднэ.
- Оффшорчидтой тэмцэнэ гэж Хүрэлсүх надтай гурван жилийн өмнө ярьж байсан. Намайг УИХ-ын гишүүн байхад оффшорчидтой тэмцье, намайг дэмжээч гэж чи миний өрөөнд орж ирж байсан. Гэтэл одоо оффшорчдыг сулладаг, хэргийг нь хэрэгсэхгүй болгодог хүн нь чи өөрөө болсон байна. С.Баяцогтыг АН-ын дарга болго гэж чи хэнийг дарамталдаг гэнэ ээ. Оффшорчдыг дэмждэг чи хэн бэ? Чи өөрийгөө Монголын хаан гэж андуурсан байна. Чи өөрийнхөө бууны нохойнуудаар намайг доромжлуул. Тэгэх тусам чамтай алалцана, хараарай чи.