Сэлэнгэ аймгийн Хушаат суманд түймэр гарч, түймрийн голомтыг унтраахын төлөө ид ажиллаж байх үеэр тус сумын удирдлагууд нь тариалангийн талбайн хашааг буюу компанийн эзэмшлийн эд хөрөнгийг нураан эвдэж хурдан морины уралдаан зохион байгуулсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Хушаат сумын орлогч дарга Ч.Ганзоригоос тодрууллаа.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр танай сумын удирдлагууд та өөрөө биечлэн байж тариалангийн талбайн хашааг нураалгаж морин уралдаан зохион байгуулсан гэх мэдээлэл гарч байна. Энэ үнэн юмуу?
-Үнэн. Бид хашаагаа буулга гэж удаа дараа бичиг хүргүүлж шаардлага тавьсан Биелүүлэхгүй болохоор нь хашааг албадан буулгасан.
-Хаврын ид тариалалтын үеэр тариалангийн талбайг сүйтгэж морь уралдуулах нь зөв үү. Бас бусдын өмч хөрөнгө рүү шүүхийн шийдвэргүйгээр шууд дур мэдэн халдах эрх сумын удирдлагуудад байдаг хэрэг үү?
-Захирамжийн дагуу албадан чөлөөлсөн. Иргэдийн зорчих эрхийг чөлөөтэй дэмжих үүднээс хийсэн ажил.
-Иргэдийн зорчих эрх гэхээс илүү морь уралдуулах, хурдан морьдыг машинаар дагаж давхихын тулд нээсэн юм биш үү. Танай засаг дарга Н.Захирахбаатар хашааг нураах шийдвэр гаргасан нь үнэн үү?
-Тэгсэн. Засаг даргын захирамж гарсан.
-Ямар учиртай морины уралдаан болсон юм бэ?
-Аймгийн хэмжээнд хаврын бүсийн уралдаан болсон.