a.Admin
Ангилал
Хэзээ
2 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
Монголын Хөлбөмбөгийн холбоо: 1 сая ам.доллар дансанд орж ирээгүй
2 долоо хоногийн өмнө
a.Admin
Монголын Хөлбөмбөгийн холбоо: 1 сая ам.доллар дансанд орж ирээгүй

Монголын Хөлбөмбөгийн холбооноос өчигдөр нэгэн мэдэгдэл гаргалаа. “Сүүлийн үед Монголын Хөлбөмбөгийн Холбооны үйл ажиллагааг санаатайгаар мушгин гуйвуулсан, илтэд гүтгэсэн, ташаа мэдээллүүд эрчимжиж эхэллээ. Энэхүү мэдээллүүдийг Монголын Хөлбөмбөгийн холбооны Техникийн хэлтэст ажиллаж байгаа болон ажиллаж байсан нэр бүхий хүмүүсээс гадна спортын хөтлөгч, тайлбарлагч Б.Батзаяа нар нь энэхүү үймээнийг зориуд гаргаж, зохион байгуулж байгаад харамсч байна” хэмээн мэдэгдэв.

Мөн Монголын Хөлбөмбөгийн холбооны дансанд FIFA хөтөлбөрийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх 1 сая ам.доллар шилжиж орж ирээгүй нь үнэн болно. Олон Улсын Хөлбөмбөгийн холбооноос дэлхийн орнуудын хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих зорилгоор "FIFA Forward Development Programme" хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөлбөмбөгийн холбоонд 2023-2026 онд хэрэгжүүлэх төсөл дөнгөж хэлцлийн шатандаа яригдаж байх үеэр энэхүү худал гүтгэлэг гарлаа” хэмээв.

Монголын Хөлбөмбөгийн холбооноос мэдэгдэл гаргах болсон учир нь спортын хөтлөгч Б.Батзаяа нарын хүмүүс олон нийтэд хандан буруу ташаа мэдээлэл цацаж байгаа ба “Монголын Хөлбөмбөгийн холбоонд 1 сая ам.долларын төсөл гэж мөнгө нь орж ирчихээд энэ төсөл хэрэгжээгүй” гэх агуулга бүхий мэдээлэл удаа дараагаар хийсээр байгаа юм. Энэ бүх мэдээлэл нь худал болохыг Монголын Хөлбөмбөгийн холбооноос албан ёсны мэдэгдлээрээ няцааж, улмаар зориудаар гүтгэлэг тарааж байгаа нэр бүхий хэдэн хүмүүсийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандана гэв.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс