a.Admin
Ангилал
Хэзээ
1 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Бодибилдингийн гавьяат тамирчин Б.Сугарсүрэн түүхэн амжилт үзүүллээ
1 сарын өмнө
a.Admin
Бодибилдингийн гавьяат тамирчин Б.Сугарсүрэн түүхэн амжилт үзүүллээ

-Тэрбээр Дэлхийн аваргын алтан медалийг анх удаа эх орондоо авчрав-

Олон улсын бодибилдингийн хамгийн том холбоо болох IFBB-ийн Эмэгтэйчүүдийн Дэлхийн аваргын тэмцээнээс Монгол Улсын гавьяат, Монголын Бодибилдинг Фитнесийн Хөгжлийн Холбооны тамирчин Батбуянгийн Сугарсүрэн алтан медаль хүртсэн нь манай улсын хувьд түүхэн үйл явдал болж байна. Дэлхийн 203 орныг эгнээндээ нэгтгэсэн IFBB-ийн энэхүү тэмцээн энэ сарын 16-наас 19-ний хооронд Япон улсын Токио хотод болсон юм. Олон улсын бодибилдингийн шилдэг 1500 тамирчин энэхүү тэмцээнд оролцсон бол аварга нь манай улсаас тодорч, алтан медаль хүртсэнээр Монгол Улсынхаа төрийн дууллыг анх удаа дэлхийн бодибилдингийн аваргын тавцанаа эгшиглүүлж чадав. Гавьяат тамирчин Б.Сугарсүрэн энэхүү тэмцээнийхээ “Велнесс +163 см” залуучуудын ангилалд мөн өрсөлдөж, дөрөвдүгээр байрт шалгарсан юм. Монгол Улс IFBB холбоонд гишүүн орноор элссэнээс хойшхи 31 жилийн түүхэнд анх удаа тохиож буй энэхүү үйл явдал монголчуудын хувьд шинэ оны босгонд баяр нэмсэн өдрүүдийг авчирч байна.

Гавьяат Б.Сугарсүрэн тэмцээний “Мастер Велнесс 40” насны ангилалд аваргаар ийнхүү тодорсноор Монгол Улс одооноос IFBB-д гурван медаль эзэмшиж буй. Үүнээс алт, хүрэл медалийг эмэгтэйчүүдээс Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сугарсүрэн, эрэгтэйчүүдээс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тамирчин Ч.Цогтбаатар хүрэл медалийг тус, тус эзэмшдэг юм. Энд нэмэхэд, IFBB-ийн Эмэгтэйчүүдийн Дэлхийн аваргын энэхүү тэмцээний “Мастер Велнесс 35-39” насны ангилалд тамрчин Д.Ариунаа мөн амжилттай оролцож зургадугаар байрт орлоо. Харин IFBB-ийн Эрэгтэйчүүдийн Цомын аварга шалгаруулах тэмцээний “Эрэгтэй фит модель” ангиллаас тамирчин Б.Гэрэлт-Од мөнгөн медаль, “Мастер Менс Физик 40” насны ангиллаас манай улсын тамирчин Н.Хосбаяр хүрэл медаль, медалийг тус тус хүртжээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
1
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (1)
Б. Бодлмаа
1 сарын өмнө
[139.5.218.95]
Баярлаж байна!
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс