a.Admin
Ангилал
Хэзээ
2 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Б.Баттөр: Өвчний эрсдэлт хүчин зүйлд агаарын бохирдолт орж байна
2 сарын өмнө
a.Admin
Б.Баттөр: Өвчний эрсдэлт хүчин зүйлд агаарын бохирдолт орж байна

Эрт илрүүлгийн талаар хэлэлцүүлэг, уулзалт өнөөдөрАШУҮИС-ийн хурлын танхимд болж байна.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр мэдээлэл хийв

-Өнгөрсөн 2019 онд 1990-2019 оны нас баралтын тоон мэдээллийг харьцуулахад, зүрх судасны өвчлөл, хорт хавдар тэргүүлж байна. Иргэд эдгээр өвчнөөр өвдөхөд нь нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйл нь хүний дадал, ёс заншил, агаарын бохирдол. Бид олон судалгааг уялдуулж судлах шаардлагатай. Эрт илрүүлгийн судалгаагаар олон асуумж авч, судалсан ч үндэсний хэмжээг хийдэг олон судалгаануудтай уялдуулах шаардлагатай. Иргэдийн тамхи, архины хэрэглээ, илүүдэл жинтэй, жин багатай иргэдийн тоо нэмэгдэж байна. Өвлөлийн тоон мэдээллийг энэ бүхэнтэй холбож, судлах зайлшгүй шаардлагатай.

Эрт илрүүлгийн судалгаагаар 6-14 настай хүүхдүүдийн нэгд нь сэтгэцийн тулгамдсан асуудал байна. Шүд цоорол гурван хүүхэд тутмын хоёрт нь байна. Зургаан настай хүүхдүүдийн шүд, нүд, зүрх судасны системийн үнэлгээг хийж, хотын 6 настнуудыг хамруулаад эхэлсэн.

Насанд хүрэгчдэд гарсан үр дүнгээс дурдвал, 440 мянган хүнээс 68.7 хувь нь артирын судас хатуурах эрсдэлтэй гэдэг дүн гарсан. Дурангийн шинжилгээнд хамрагдсан шаардлага хангасан 15 мянган хүний 80 хувь нь ходоодны архаг үрэвсэлтэй байна. Артирын даралтын эм уудаг хүн нийт хүн амын 15 хувийг эзэлж байна. Үлдсэн хувь нь эмээ тогтмол уудаггүй, хяналтад байдаггүй. Ийм учраас нас баралт өндөр байхаас аргагүй. Жороор эмээ авч уух ёстойгоос 85 хувь нь жоргүй, замбараагүй эм ууж байна. Даралт ихсэхээр ямар ч хамаагүй эм ууж байна.

Элэгний В вирусийн сэжигтэй тохиолдлын сонирхолтой судалгааны үр дүн гарсан. Тодруулбал, 18-30 насны хүмүүс нийт сэжигтэй тохиолдлын 10 хувийг эзэлж байна. Энэ тоо нийгмийн эрүүл мэнд рүүгээ эргэж харахыг хэлж өгч байна.

Судалгааны хүрээнд сүрьеэгийн өвчлөлтэй 137 хүнийг илрүүлсэн. Дахиад л эрсдэлт хүчин зүйл рүүгээ орж байна. Бид энэ өвчний эсрэг 100 жил тэмцээд дийлэхгүй байна вэ. Эрсдэлт хүчин зүйлээ бууруулахгүй бол энэ өвчлөл буурахгүй. Нөгөө л тамхи, архи, хоол тэжээлийн дутагдлын асуудал байна гэв.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс