a.Admin
Ангилал
Хэзээ
2 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
ТӨРИЙН БАНК ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНТАЙ НОГООН САНХҮҮЖИЛТИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2 долоо хоногийн өмнө
a.Admin
ТӨРИЙН БАНК ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНТАЙ НОГООН САНХҮҮЖИЛТИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Төрийн банк болон Зээлийн Батлан Даалтын Сан хамтран ногоон хөгжил, байгальд ээлтэй ногоон санхүүжилтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Төрийн банк нь Ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн реформыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй техник, технологийг нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр Зээлийн Батлан Даалтын Сантай бодлогын түвшинд хамтран ажиллахаар энэхүү санамж бичгийг байгуулж байгаа ажээ.

Санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээнд Төрийн банкийг төлөөлж Дэд захирал Х.Лхагвасүрэн, Зээлийн батлан даалтын санг төлөөлж Гүйцэтгэх захирал С.Цогтсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо. Тус санамж бичгийг байгуулснаар талууд хамтран ногоон хөгжил, байгальд ээлтэй ногоон санхүүжилт шаардлагатай Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан ногоон зээлийн батлан даалтын бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нэвтрүүлэх юм. Энэ нь Тогтвортой хөгжилд чиглэсэн ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, цаашлаад дэлхий нийтэд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой дэмжлэг болно гэдгийг талууд онцолж байлаа.

Мөн Төрийн банк нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрийн үйл ажиллагаанаас ялгаруулсан болон санхүүжүүлсэн хүлэмжийн хийг тооцоолон бууруулах, нөөцийн зохистой хэрэглээг дэмжих, ажилтнуудын дунд автомашингүй өдөр аяныг санаачлан хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа ажээ.

                                                                                                             Итгэл төгс Ногоон ирээдүй

 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс