a.Admin
Ангилал
Хэзээ
2 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Ginjin, Mrs M нар хамтран “Энэ мөч” хэмээх бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт хийнэ
2 сарын өмнө
a.Admin
Ginjin, Mrs M нар хамтран “Энэ мөч” хэмээх бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт хийнэ

Одоо цагийн Монголын хөгжмийн ертөнцөд маргашгүй их хувь нэмэр оруулж, салшгүй нэгэн хэсэг нь болж яваа уран бүтээлчид бол Ginjin, Mrs M нар билээ. Тэгвэл Ginjin, Mrs M нар хамтран  “Энэ мөч” тоглолт хийх болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Наймдугаар сарын 17-нд таныг хамгийн сайн хөгжим, чанартай уух зүйлс, халуун хоол, амрах хэсэг бүхий Тгар бас хайрыг шингээсэн жинхэнэ Hip Hop үдэшлэг болох гэж байна. Тоглолтын ерөнхий найруулагчаар “SKIN ENTERTAINMENT”-ийн захирал, ерөнхий найруулагч Б.Анар ажиллаж буйгаас гадна “Hip hop” болон “Rnb” урсгалын 20 гаруй зочин уран бүтээлч оролцох юм. Тайзны найруулга болон тоглолтын ерөнхий найруулгыг шинэ түвшинд хийхээр зорьж ажиллаж байгаа аж. Ginjin, Mrs M нар анх 2019 онд хамтарсан дуу гаргаж байсан. Энэ дууны нэр нь “Энэ мөч”. Дуу нь тухайн үедээ хит болж байсан тул анхны дууны нэрээрээ тоглолтоо нэрлэжээ. 

Mrs M & GINJIN roll into Seoul in February | LIFTED Asia

“Энэ мөч” тоглолт ерөнхий таван хэсэгтэй байх бөгөөд бүрэн хэмжээний энтертайнмент гэдгээрээ энэ зуны хамгийн өвөрмөц шоу тоглолт болох аж.

Мөн Ginjin “Ер нь ихэнх тоглолтод бусад артист халаалтанд дуулаад үндсэн артист нь хоёр цаг дуулаад буудаг.

Бидний тоглолт зөвхөн бид хоёр дээр фокуслаж, хөгжилтэйгөөр хэлэхэд “панчан”-гүй байна. Мэдээж бид хоёроос гадна бидэнтэй холбоотой артистууд оролцоно. Тоглолтын номер болгон онцлог, үзэгчдийг уйдаахгүй байх болно” хэмээн ярьсан юм. 

Харин Mrs M “Ginjin бид хоёр хамтарч уран бүтээл хийгээд таван жил болсон. Энэ хугацаанд цомгийн ажлаа дуусгаад, тайлан тоглолт гэж хэлж болохоор хэмжээнд, хамтардаг уран бүтээлчидтэйгээ том хэмжээний тоглолт тавих гэж байна. Үзэгч, сонсогчдодоо гоё зүйл үзүүлэхийн төлөө багаараа ханцуй шамлан ажиллаж байна” гэсэн юм.

Хэрэв та бүхэн тасалбарыг  https://shoppy.mn/products/ginjin-mrs-m-240817 сайтаас худалдаж авах боломжтой бөгөөд тасалбараа M-ээр төлбөл 20%  cashback-тай. 

 
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс