a.Admin
Ангилал
Хэзээ
3 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Буйр нуураас хясаа түүж, чанаж идэхгүй байхыг аялагчдад зөвлөв
3 сарын өмнө
a.Admin
Буйр нуураас хясаа түүж, чанаж идэхгүй байхыг аялагчдад зөвлөв

Зуны дэлгэр цаг, аялал зугаалгын улирал ирлээ. Буйр нууранд аялж буй хүмүүс нуураас хясаа түүж, чанаж идэх тохиолдол ихээр гарч буй. Үүнтэй холбогдуулан Экологийн цагдаагийн албанаас дараах зөвлөмжийг гаргалаа.

Буйр нуурт амьдардаг дагуурын сувдан хясаа (Dahurinaia dahurica ), дэлт танан хясаа (Cristaria plicata) нь Монгол орны улаан номонд орсон юм. Мөн Монгол танан хясаа (Middendorffinaia mongolica) Онон, Балж, Халх, Нөмрөг голын савд маш цөөн таардаг. Хясаа нь илтэс заламгайтны ангийн төлөөлөгч юм. Буйр нуурт 10-30 см урт, 200-1000 г жинтэй бодгалиуд элбэг таардаг.

Шохойлог бодисоос тогтсон хатуу хавтас нь нуур, голын ёроолын элсэнд шигдэн амьдрахад зохицсон. Хавтасны завсраар цухуйх булчинлаг хөлөөрөө алгуурхан хөдөлж шилждэг. Хясаа тайван үедээ хавтсаа нээж, биеэ хамгаалахдаа хавтсыг хаах булчингууд идэвхитэй ажиллаж хаана.

Хясаа нь ягаавтар өнгөтэй салбант нялцгай биетэй. Салбангаас ялгарсан шүүс нь шохойлог бодис ихээр агуулдаг. Хясаа ус цалгилах, гэрэл, харанхуйг мэдэрдэг байна. Эм хясааны өндгөн эс, эр эстэй усанд нийлж үр тогтдог.

Авгалдайн шатандаа загасны заламгайд празитлан өсөж, бие гүйцээд нуур, голын хүчилтөрөгчөөр баялаг ёроолын хэсэгт маш олон жил амьдардаг гэсэн мэдээ баримт бий. Өсөлт удаантай. Нуураас агнаж буй загасны тороор шүүгдэн хорогдохоос гадна усны бохирдол, хатаж ширгэх зэрэг байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр тоо толгой нь ховордож байгаа тул бид хайрлан хамгаалах ёстой юм.

Нас биед хүрсэн нэг хясаа ойролцоогоор 190 литр усыг 5 цагт цэвэршүүлдэг байна. Иймээс Буйр нуураас хясаа түүж, чанаж идэж байгаа хүмүүс үүнийг анхаараарай гэв.

Эх сурвалж: Буйр нуур Мэнэнгийн талын сав газрын захиргаа

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс