a.Admin
Ангилал
Хэзээ
2 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хурал боллоо
2 долоо хоногийн өмнө
a.Admin
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хурал боллоо

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хурал энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. Тус хурлыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн хуралд 10 гаруй орны 20 зочин профессор хүрэлцэн ирж оролцсон юм.Хурлаар олон улсын эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний одоогийн үр дүнг тооцох, шинэ дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх талаар хэлэлцэх, санал зөвлөмж авах, судалгаа шинжилгээг үргэлжлүүлэн шинэ түвшинд хүргэх талаар хэлэлцэв.

Хурлын хоёрдахь өдөр /2024.05.25/ Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг дээр үргэлжилсэн бөгөөд олон улсын эмч мэргэжилтнүүд УНТЭ дээрх эрхтэн шилжүүлэн суулгах багийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж туршлага солилцсон юм. Мөн энэ үеэр тархины үхэлтэй донор тодорхойлох болон элэг шилжүүлэн суулгах багийн сургалтыг зохион байгууллаа.

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хурлыг анх 2015 онд Монголын эрхтэн шилжүүлэн суулгах холбоо санаачлан  тус төвийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, УНТЭ-ийн бөөр, элэг, үүдэл эс шилжүүлэн суулгах багууд хамтран гурван удаа зохион байгуулж байв.

  

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс