a.Admin
Ангилал
Хэзээ
3 сарын өмнө
Үсгийн хэмжээ
“Deadpool & Wolverine”, 2024 оны 07-р сарын 26-ний өдөр нээлтээ хийнэ
3 сарын өмнө
a.Admin
“Deadpool & Wolverine”, 2024 оны 07-р сарын 26-ний өдөр нээлтээ хийнэ

Deadpool цувралын өмнөх ангиуд дэлхий дахинаас 1.56 тэрбум долларын орлого олж, R зэрэглэлийн баатартай киноны шинэ түүхийг бүтээсэн бөгөөд “Deadpool & Wolverine” нь цувралын 3 дахь түүх юм. Умард Америкийн киноны мэдээллийн сайт “Fandango”-оос 2024 онд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа кино болон баатартай дүр гэдгээр 1-рт бичигдэж, нээлтээ хийхээс өмнө анхаарал маш ихээр татаж байна. 

Олон нийтэд цацагдсан 2 дахь танилцуулга постерт дүр бүрийг бэлгэддэг “өмсгөл” болон “савар”-аар л өөрийгөө байгаа гэдгийг илт давуу харуулах “Deadpool”, “Wolverine” нар гар гараа барьсан дүр төрх нь анхаарлыг ихээр татаж байна. 

Ялангуяа “Wolverine”-ний саварт болгоомжтой хүрэх “Deadpool”-ийн хөгжилтэй дүрийн сэтгэл татам байдлыг шингээн энэ хоёрын онцгой хоршил хүлээлт үүсгэж байна. Улмаар шинэ трэйлерт “Logan”-оос авхуулаад “X-men” цуврал гэх зэрэг өнгөрсөн хугацаанд дэлхий даяар их хайр хүндлэлийг хүртээд байсан бүтээлүүд дэх “Wolverine”-ийн алдартай хэсэг өнгөрөх нь шүтэн бишрэгчдийг илүү ихээр догдлуулах ажээ. 

“Эртнээс л чамтай хамт гүйхийг хүссэн, Logan” гэж хэлэх “Deadpool”-ийн дүр төрхөөс энэ хоёр чухам ямар шалтгаанаар уулзах болсон, мөн ямар эрч хүчийг харуулах вэ гэсэн сонирхлыг төрүүлж байна. 

2024 оны 07-р сарын 26-ний өдөр нээлтээ хийхээр болсон “Deadpool & Wolverine”-д Райан Рейнолдс дахин гол дүрийг бүтээж, “Wolverine” Хью Жэкман хамтрах ажээ. Мөн тус бүтээлд “Free Guy”, “Real Steel”, “Night at the Museum” цуврал гэх зэрэг уран бүтээлээр гарамгай төсөөлөх чадвар, тэрхүү төсөөлөл дэх хүнлэг байдлаар хайр хүндлэлийг хүртэж байсан Жон Леви найруулагчаар нь ажиллажээ. 

“Deadpool & Wolverine” киног 2024 оны 07-р сарын 26-ны өдөр кино театруудад үзэцгээе. 

Зургийн эх сурвалж: Disney

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс