“Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль батлагдсан учраас Засгийн газраас “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлэх боломжтой боллоо.
“Хоршооны гишүүн, малчин өрх хэн ч байсан жилийн зургаан хувийн хүүтэй 50 сая хүртэлх төгрөгийн зээл олгохоор төлөвлөж байгаа юм. Малчид авсан зээлээрээ хоршиж нэгдээд баг, сумын түвшинд мал нядалгаа, арьс ширний анхан шатны боловсруулалт хийж, ноос ноолуураа ангилж ялгаад, анхан шатны угаалга хийх гэх мэт хязгааргүй боломжийг нь нээгдэх юм.
Ингэвэл малчид үйлдвэрлэсэн түүхий эддээ нэмүү өртөг шингээж орон нутагтаа үлдээх боломжтой болж байгаа бөгөөд хоршоолол байгуулснаар малчид хавар, намар гэдэг хоёрхон улиралд орлогождог байдал үндсэндээ үгүй болох боломжтой. Малчид бизнесмэн болж жилийн дөрвөн улиралд орлоготой байж болох боломжтой.
Ингээд Хоршоог яаж байгуулах, бүртгүүлэх, хэрхэн элсэх талаарх мэдээллийг хүргэж байна.