a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
ОНЦЛОХ ХУУЛЬ: Газрын хэвлийн баялгаас иргэдэд ашиг хүртээх Баялгийн сангийн хууль
1 жилийн өмнө
a.Admin
ОНЦЛОХ ХУУЛЬ: Газрын хэвлийн баялгаас иргэдэд ашиг хүртээх Баялгийн сангийн хууль

Парламентын босго давж чадалгүй олон жил яригдсан Баялгийн сангийн тухай хуулийг эцэст нь батлагдлаа. Энэхүү хуулиар газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, түүний төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах зорилготой юм.

Иймд энэ хуулийн онцлох заалтуудаас хүргэж байна. 

5.1. Баялгийн сангийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

5.1.1. Баялгийн сангийн хөрөнгө нь нийт ард түмний мэдэлд байх;

5.1.2. газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх;

5.1.3. Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан байх;

5.1.4. Баялгийн сангийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зарчим, сайн засаглал, үнэт зүйлийг үйл ажиллагаандаа баримтлах;

5.1.5. ил тод, нээлттэй байх;

5.1.6. үр ашигтай байх;

5.1.7. бие даасан, хараат бус хөндлөнгийн хяналттай байх.

9 дүгээр зүйл. Баялгийн сангийн төрөл

9.1.1. ИРЭЭДҮЙН ӨВ САН: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь, сангийн хөрөнгө оруулалтын орлогоос бүрдэнэ.

9.1.2. ХУРИМТЛАЛЫН САН: Эх үүсвэр нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэнэ.

9.1.3. ХӨГЖЛИЙН САН: Уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын бүх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 34 хувь хүртэлх бол түүний төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгаас бүрдэнэ.

Орлого төвлөрүүлэгч этгээд нь 100 хувь төрийн өмчит компани байх бөгөөд хувьцааг Засгийн газар эзэмшихээр зохицуулжээ.

10 дугаар зүйл. Баялгийн сангийн хөрөнгийн зориулалт

10.1.1. Ирээдүйн өв сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах;

10.1.2. Хуримтлалын сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг суурь хэрэгцээг хангах;

10.1.3. Хөгжлийн сан нь нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан нийгэм, эдийн засгийн үр өгөөж бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

10.2. Ирээдүйн өв сангийн мөнгөн хөрөнгийг Монголбанк дахь Ирээдүйн өв сангийн валютын дансанд байршуулна.

10.3. Хуримтлалын болон Хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийг төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулна.

10.4. Хуримтлалын сангийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг Монгол Улсын иргэн бүрийн Хуримтлалын нэрийн дансанд бүртгэнэ.

11 дүгээр зүйл. Баялгийн сангийн эх үүсвэр

11.1. Баялгийн сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

11.1.1. Ирээдүйн өв сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

11.1.1.а. ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь;

11.1.1.б. сангийн хөрөнгө оруулалтын орлого.

11.1.2. Хуримтлалын сан нь энэ хуулийн 12.9-т заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас дараах зарчмаар хуваарилсан эх үүсвэрээс бүрдэнэ:

11.1.2.а. энэ хуулийн 12.4-т заасан хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь хүртэлх бол түүний төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгийг;

11.1.2.б. энэ хуулийн 12.4-т заасан хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь ба түүнээс дээш бол түүний төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох ногдол ашгийг;

11.1.3. Хөгжлийн сангийн эх үүсвэр нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэнэ.

Ийнхүү Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар Монголчуудын уул уурхайн ашигласан цагаас эхлэн яригдсан мөрөөдөл биелэлээ олж, иргэд илүү ашиг хүртэх боломжтой болж байна гэж үзэж байгаа. Нөгөөтээгүүр бусад Засгийн газрын сан шиг зөвхөн эрх мэдэлтнүүд үр өгөөж хүртдэг байдлыг халахын тулд баялгийн сангийн мэдээллийг ил тод байлгах, тайлангаа тухай бүрт УИХ, олон нийтэд тайлагнах зэргээр зохицуулалт хийсэн нь давуу талтай боллоо хэмээн онцолж байгаа билээ. 

 

 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
1
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс