a.Admin
Ангилал
Хэзээ
8 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Л.Оюун-Эрдэнэ: Стратегийн орд газруудын дэргэдэх үүсмэл орд хог биш, баялаг
8 сарын өмнө
a.Admin
Л.Оюун-Эрдэнэ: Стратегийн орд газруудын дэргэдэх үүсмэл орд хог биш, баялаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор гишүүдээр санал хураалгаж буй юм. Зарчмын зөрүүтэй саналын томъёололтой холбогдуулан дараах гишүүн асуулт тавьж, хариулт авах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн тухай хуулийн төслийг дэмжиж өгнө гэдэгт итгэж байна.

Стратегийн ордын жагсаалтад байсан төслүүдийг 2006 онд стратегийн орд биш гэж ээлж дараалан лобби хийж, УИХ-аар жагсаалтаас гаргасан. Стратегийн ордуудын дийлэнх нь алга болсон. Ордын нөөцийг хувааж, багасгах эсвэл УИХ-д лобби хийж, гаргаж авсан байдалтай байгаа. Удахгүй сонсголоор тодорхой болно. Тийм учраас стратегийн ордтой холбоотой энэ зохицуулалт дээр хатуу байх ёстой. Норвеги, Чили тийм л байгаа, ялгаатай зүйл хийх гээд байгаа юм биш.

Хоёрдугаарт, үүсмэл ордтой холбоотой асуудлыг П.Цагаанаас эхлээд  хог хаягдал гээд байгаа. Страегийн ордтой адилхан баялаг. 

Стратегийн ордуудыг хувь хүнд өгвөл ил тод болно гээд байгаа, үгүй шүү. Стратегийн ордыг хуулиар дамжуулж хулгайлдагийг энэ хуулиар эцэслэх ёстой. Стратегийн ордыг луйвардаж авсан хэдэн компаниуд энэ хуультай холбоотойгоор янз бүрийн ойлголт төрүүлдэгээ болих хэрэгтэй. Хуримтлалын сан руу 34 хувь шилжих эрхийг өгчих. Хэрвээ энэ дээр янз бүрийн асуудал гарах юм бол стратегийн ордуудыг буцааж авах, гарахад хэн яаж оролцсон бэ гэдгийг Авлига дээр ярих асуудал байж болохоор байгаа шүү. 

Үндэсний баялгийн сангийн тухай хууль гэж 30-аад жил ярилаа.Үндсэн шийдэл дээрээ очих гэж байна. Стратегийн орд газруудын дэргэдэх үүсмэл орд хог биш, хог гэж ард түмнийг тархийг угаадгаа болих хэрэгтэй шүү" гэв. 

 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс