a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Гурил үйлдвэрлэгчдийн монополчлолыг төрийн бодлогоор хална
1 жилийн өмнө
a.Admin
Гурил үйлдвэрлэгчдийн монополчлолыг төрийн бодлогоор хална

Манайд төрөөс татаас авдаг хэдэн салбар бий. Гомдоллохоо хүрэхээр хамгийн их төрд гомдож, хэл ам татлах хэрнээ дэмжлэг авахаараа тас нууж ирсэн.

    Үнэн хэрэгтээ дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихээр үнэ нь тэнгэрт хадсан байх юм гэж иргэд толгой сэгсэрдэг нь аргагүй юм.

Дотоодын гурил үйлдвэрлэгчид иргэдэд зах зээлийн үнээс давсан өндөр үнэтэй гурил зарж байгаа тул Засгийн газраас гурилын үнийг бууруулах хариу арга хэмжээ авч ажиллаж эхэлсэн. Засгийн гараас 2021-2023 онд гурил үйлдвэрлэгчдэд 209 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байдаг. Гэрээний хугацаанд гурилын үнийг зохиомлоор өсгөхгүй гэсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй.

Ер нь өнгөрсөн хэдэн жилд гурилын үнэ өсөж байгаа талаар иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу ШӨХТГ-аас гурилын үйлдвэрүүд үнийг үндэслэлгүйгээр нэмсэн гэж үзэж, хэдэн удаа торгууль тавьсан байдаг.

ШӨТХГ-аас гол үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийг судалж үзэхэд:

  • Улаанбаатар дээд гурил 47 хувиар
  • Улаанбаатар нэгдүгээр гурил 41 хувиар
  • Од групп дээд гурил 95.5 хувиар
  • Од групп нэгдүгээр гурил дээр 70 хувиар
  • Алтан тариа дээд гурил дээр 64 хувиар
  • Алтан тариа нэгдүгээр гурил дээр 55.6 хувиар тус тус үнээ өсгөсөн судалгаа гарсан.

      Улаанбуудай гурилын 87.5 хувийг эзэлдэг. Улаанбуудайн үнэ хэвэндээ байхад гурилын үнэ огцом өссөн нь үндэслэлгүй гэдэг дүгнэлтийг гаргасан. Гэтэл үйлдвэрүүдийн төлөөлөл энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандаж, одоо шүүхийн шатанд маргаан үргэлжилж байгаа.

Гурилын үйлдвэрүүд тариаланчдаас дунджаар тонн улаан буудайг 700 мянга орчим төгрөгөөр авдаг. Буудай нь 1кг гурил үйлдвэрлэхэд 90 хувийнх нь өртгийг бий болгодог зүйл. Гэтэл 700 төгрөгөөр авсан буудай гурил болоод 3000 төгрөг хүртэл үнэ нь өссөн байна. Энэ нь төрөөс үзүүлж байгаа шат шатны дэмжлэг, туслалцаа хэтэрснийг харуулж буй хэрэг. Бүх шатанд нь хөнгөлөлттэй зээл, дэмжлэгийг үзүүлсэн. Эцсийн дүнд нь иргэд үнэтэй гурил хэрэглэж байгаа тул энэ байдалтай Засгийн газар эвлэрэхгүй гэдгийг онцлов.

    Иймд гурил үйлдвэрлэгчдийн монопольчлолд цэг тавихын тулд зах зээлийн өрсөлдөөнийг бий болгох нь зүйтэй гэж үзэж байна. Иймд УИХ-аар импортын гурил, тэжээлийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийг УИХ-аар баталбал хэт монополь түвшинд очсон гурилын үйлдвэрүүдэд өрсөлдөөн бий болж, гурилын үнэ буурах боломжтой гэдэг асуудал яригдаж байгаа юм.  

Гол асуудал нь гурил үйлдвэрлэгч нартай холбоотой. Монголын гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо гэдэг холбоонд гурил үйлдвэрлэгчид гишүүнчлэлтэй  байдаг.  Ингээд холбоон дээрээ очиж ярьж сууж байгаад л  гурилын үнээ зэрэг нэмээд явдаг байдал ажиглагдсан гэдэг мэдээллийг ШӨХТГ-ын дарга Б.Билгүүн энэ оны хоёрдугаар  сард хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн.

Гурил бол  инфляцид шууд нөлөө үзүүлдэг стратегийн гол бүтээгдэхүүн юм. Тиймдээ ч гурил үйлдвэрлэгчид зохиомлоор үнэ нэмэхгүй гэж төртэй гэрээ байгуулж, жил бүр хөнгөлөлттэй зээл авдаг. Тодруулбал 2021-2023 онд 6-9 гурил үйлдвэрлэгчид нийт 209 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ.

  • 2021 онд 9 гурил үйлдвэрлэгчид 38.4 тэрбум төгрөг
  • 2022 онд 7 гурил үйлдвэрлэгчид 69.2 тэрбум төгрөг
  • 2023 онд 6 гурил үйлдвэрлэгчид 101.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна.

Гэвч үйлдвэрлэл эрхлэгчид гэрээний үүргээ биелүүлэлгүй сүүлийн хоёр жилд гурилын үнээ 62.9 хувиар өсгөсөн нь 2021 онд 1500-1600 төгрөгийн үнэтэй байсан гурилын үнэ 2023 оны есдүгээр сар хүртэл 1875-2751 төгрөг болж, нэмэгдүүлсэн. Одоо ч гурилын үнийн өсөлт зогсоогүй бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:ШӨХТГ-аас “Үнийн зохиомол өсөлтийг бий болголоо. Үгсэн хуйвалдаж, үнэ нэмсэн нь тогтоогдлоо” гэж акт тавьсан. Гэтэл гурил үйлдвэрлэгч “Тавьсан актын төлбөрийг гурилын үнээ нэмээд л авчихна шүү дээ” гэж Монголын төрийг ард иргэдтэй нь дарамталж байна. Бүх шатанд хөнгөлөлттэй зээл, тусламж авсан хэрнээ дэлхийн зах зээлээс гурав дахин өндөр үнээр гурил худалдаалж байна. Асуудал шийдвэрлэхийн тулд төр шийдвэр гаргах гэхэд бойкот үзүүлж, дарамталдаг жишиг нэгэнт тогтчихжээ. Гурил үйлдвэрлэгчид үе үеийн УИХ, Засгийн газрын шийдвэрт нөлөөлөөд сурсан байна. Тиймээс Засгийн газар энэ байр сууринаас ухрахгүй. Гурилын импортын татварыг тэглэснээр 2600-3000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа гурил 1600 төгрөгийн үнэтэй болох боломжтой” гэв.

Нэг өрхийн өдөр тутмын хүнсний хэрэглээний 70 орчим хувьд нь гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэгддэг байна. Өөрөөр хэлбэл, гурилын үнэ өндөр байвал талх, нарийн боовны үнэ дагаад нэмэгдэнэ. Угтаа талхны үнэ хямд байгахын тулд гурилын үнэ хямд байх ёстой. Тиймээс зах зээлд хий хөөрөгдсөн үнэ бус шударга, цэвэр өрсөлдөөнөөр тогтсон үнэ хэрэгтэй байгаа юм.

Гурилыг импортын татваргүй урт хугацаанд оруулж ирэх нь ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг бодолцох л ёстой асуудал. Магадгүй импортын татварыг олон жилээр чөлөөлбөл, дотоодын гурил үйлдвэрлэл, газар тариалангийн салбарт сөрөг нөлөө үзүүлбэл тэр даруйд нь энэ хуульд өөрчлөлт оруулж болно гэдгийг ЗГХЭГ-ын дарга мэдэгдсэн. Ерөнхийдөө Засгийн газрын энэ үйлдэл нь гурилын үйлдвэрүүдийг дампууруулах бус шударгаар өрсөлдөж, зах зээлийн үнэ тогтоох гэсэн арга.  

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс