Кавказ, Төв Азийн бүс нутгийн 9 орны Сангийн яам, Эдийн засгийн яамдуудын дэд сайдууд, удирдах албан тушаалтнуудын дунд зохион байгуулагдсан энэхүү хэлэлцүүлэгт бүс нутгийн хэмжээнд тулгарч буй эдийн засаг, төсвийн сорилтууд, бодлогын шийдэл, цаашид үүсч болох эрсдлээс сэргийлэх, удирдах арга замын талаар улс орнууд өөрсдийн нөхцөл байдлаа танилцуулж, харилцан мэдээлэл, туршлага солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортод суурилсан, эдийн засгийн чадавхи, төсвийн нөөц боломж ойролцоо эдгээр бүс нутгийн орнуудын төсвийн төлөвлөлт, төсвийн эрсдэл, эдийн засаг, төсвийн бодлогын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хэлэлцсэн энэхүү хэлэлцүүлэгт Сангийн яамнаас эдийн засаг, төсвийн эрсдэл, эрсдэлийн удирдлагын энэ чиглэлээр Засгийн газрын баримталж буй бодлогын талаар танилцуулан оролцлоо.