a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Сангийн яамны төрийн сангийн газраас “Үр дүнд суурилсан төсвийн гүйцэтгэлийн тайлагнал” сэдэвт сургалт зохион байгууллаа
1 жилийн өмнө
a.Admin
Сангийн яамны төрийн сангийн газраас “Үр дүнд суурилсан төсвийн гүйцэтгэлийн тайлагнал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Монгол Улсын Сангийн Яам, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөлтэй хамтран “Үр дүнд суурилсан төсвийн гүйцэтгэлийн тайлагнал”сэдэвт сургалт семинарыг 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтыг төрийн сангийн үйл ажиллагааны журам, хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулсан төсөв, хүрсэн үр дүнг тайлагнах заавар, маягт, төрийн сангийн цахим шилжилтийн үр дүн болон нэмэлт хөгжүүлэлт, хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулсан төсөв, хүрсэн үр дүнг тайлагнах систем, 2024 оны төсвийн онцлог, улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулав.
Энэхүү сургалт нь үр дүнд суурилсан төсвийн гүйцэтгэлийн тайланг урт болон дунд хугацааны бодлогын бичиг баримтын хэрэгжилттэй хэрхэн уялдуулан, системээр тайлагнах арга зүйгээр хангаж байгаагаараа онцлог боллоо.
Сургалтад улсын болон орон нутгийн төсвийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий нягтлан бодогч, дотоод хяналтын мэргэжилтэн, төрийн захиргааны төв байгууллагын төрийн сангийн нэгжийн гүйлгээний ахлах мэргэжилтэн зэрэг 120 гаруй албан хаагч хамрагдлаа.
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс