a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Хятад улс гурав дахь удаагаа ашиглах сансрын хөлгийг хөөргөжээ
1 жилийн өмнө
a.Admin
Хятад улс гурав дахь удаагаа ашиглах сансрын хөлгийг хөөргөжээ

Хятад улс олон дахин ашиглах боломжтой сансрын туршилтын хөлгийг амжилттай хөөргөсөн талаар Шинхуа агентлаг мэдээлжээ. 

Тус хөлгийг Хятадын хойд нутагт орших "Жючюнь" хиймэл дагуул хөөргөх төвөөс CZ-2F пуужингаар тойрог замд гаргасан бөгөөд CZ-2F нь 3.8 м диаметртэй, шингэн түлшээр ажилладаг хоёр угсраа пуужин юм. Пуужингийн урт 52 м бөгөөд 8.6 тонн хүртэлх ачааг дэлхийн нам тойрог замд гаргах чадалтай ажээ. 

Мөн энэхүү дахин ашиглах боломжтой сансрын хөлөг хөөргөх технологийг турших, сансар огторгуйг энхийн зорилгоор ашиглах зорилготойгоос гадна шинжлэх ухааны туршилт явуулах зорилгоор туршилтын хөлгийг хөөргөсөн байна.

Сонирхуулахад, Хятад Улс олон дахин ашиглах сансрын хөлгийг гурав дахь удаагаа хөөргөж байгаа юм. Эхнийхийг 2020 оны есдүгээр сарын 4-нд хөөргөж байсан бөгөөд энэ хөлөг нэг хоногийн дараа дэлхийд буцаж ирж байв. Хоёрдахийг нь 2022 оны наймдугаар сарын 4-нд хөөргөж, тойрог замын нислэг нь 2023 оны тавдугаар сарын 8-ны өдөр дуусжээ. 

 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс