Уянгын дууны ханхүү гэгддэг байсан дуучин Энрике Иглесиас болон түүний гэргий, теннисчин Анна Курникова нар хувийн амьдралаа төдийлөн олонд дэлгэдэггүй гэдгээрээ алдарай.
Өдгөө гурван сайхан хүүхдийн эцэх болсон тэд өөрсдийн аз жаргалтай мөчөө цахим орчинд саяхнаас хуваалцжээ. Хосууд анх 2001 онд "Escape" дууны клипний зураг авалтын үеэр танилцаж, удалгүй болзож эхэлсэн билээ. Дуучин Энрике Иглесиасийн хувьд бага байхад нь эцэг эхийнх нь салат хүндээр тусч байсан бөгөөд ирээдүйд өөрийгөө гэр бүл зохиож, хүүхэдтэй болох эсэхдээ итгэлтэй байдаггүй талаар өмнө нь ярилцлагадаа дурдаж байсан ч дуучин эр өдгөө гурван хүүхэдтэй, сайхан гэр бүлтэйгээ жаргалтай амьдарч буйд сонсогч, шүтэн бишрэгчид нь баяртай байгаагаа цахим орчинд илэрхийлсээр байна.