Энгийн хэргүүд гурван сар дотор гурван шатны шүүхээр шийдэгдэж байхад, дуулиант авлигын хэргүүд анхны шатны шүүх дээр долоон жил гацаж байгааг хэрхэн тайлбарлах вэ?
Авлигын шүүх байгуулах тухай Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдаан дээр зарлалаа. Авлигын дагнасан шүүхтэй байх зорилго нь авлигалтай тэмцэх, хараат бус шударга шүүхийг бүрдүүлэх юм.
Энэ Засгийн газар байгуулагдсан цагаасаа цар тахлыг даван туулах эдийн засгийн хүндрэлийг арилгах, авлигатай тэмцэх ажлуудад голчлон анхаарч ажиллах болсон. Засгийн газрын авлигын эсрэг тэмцлийг өрнүүлж, авлигын ялын бодлогыг чангатгах эрхзүйн цогц реформыг хийж байна. Ингэж гэмээнэ эрх мэдэл бүхий өндөр албан тушаалтнууд сугарч үлддэг, тэдний толгойг илж ирсэн хуулийн цоорхойг засч залруулна. Хуулийн өмнө эрх тэгш биш авлигажсан тогтолцоо ард иргэдийн шударгаар хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлийг мохоосон. Тийм ч учраас авлигын гав гинжийг таслахгүйгээр ядуурлыг ялах тухай ойлголт байхгүй. Авлигатай хийх тэмцэл эрчимжснээр эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч байгаа ч Монгол Улсын Засгийн газрын авлигын эсрэг тэмцэл шүүхийн шатанд хатуу хана мөргөн зогссоор удлаа.
Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачныг 20 саяаар торгоно гэдэг авлигын эсрэг шийтгэл үү, эсвэл авлига авах нь зөв гэдэг урамшуулал уу? Улс орноо дампуурлын ирмэгт аваачсан чанаргүй зээлийн зээлдэгчид шүүхийн гадна баяр тэмдэглэж байгаа нь хариуцлага тооцож байгаа хэлбэр үү, зээлээ төлөхгүй ч байж болно гэдэг сэдэл үү? Энгийн хэргүүд гурван сар дотор гурван шатны шүүхээр шийдэгдэж байхад, авлигын хэргүүд анхны шатны шүүх дээр долоон жил гацсаар байгаа нь иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байж, шударга шүүхээр шийдүүлэх Үндсэн хуулийн зарчим хэрэгжиж байна уу? Ийм л зүйлд ард иргэд эгдүүцэн бухимдаж байна. Ард иргэдийн төлөөллийн төв байгууллага болсон парламентын гишүүдээс, парламентаас бүрдсэн Засгийн газраас олон түмэн шударга ёс тогтоохыг шаардаж байна.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шүүх засаглалыг бид авлигач шүүгчдээс нь, тэднийг томилсон бүлэглэлээс нь хамгаалж, хараат бус шүүх засаглалыг бүрдүүлэх, шударга шүүгчдийг дэмжихэд бүх нийтээрээ дэмжлэг үзүүлэх цаг болжээ. Энгийн хэргүүд гурван сар дотор гурван шатны шүүхээр шийдэгдэж байхад, дуулиант авлигын
Авлигын шүүх авлигатай тэмцэх хөшүүргэ юм
Энгийн хэргүүд гурван сар дотор гурван шатны шүүхээр шийдэгдэж байхад, дуулиант авлигын хэргүүд анхны шатны шүүх дээр долоон жил гацаж байгааг хэрхэн тайлбарлах вэ?
Авлигын шүүх байгуулах тухай Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдаан дээр зарлалаа. Авлигын дагнасан шүүхтэй байх зорилго нь авлигалтай тэмцэх, хараат бус шударга шүүхийг бүрдүүлэх юм.
Энэ Засгийн газар байгуулагдсан цагаасаа цар тахлыг даван туулах эдийн засгийн хүндрэлийг арилгах, авлигатай тэмцэх ажлуудад голчлон анхаарч ажиллах болсон. Засгийн газрын авлигын эсрэг тэмцлийг өрнүүлж, авлигын ялын бодлогыг чангатгах эрхзүйн цогц реформыг хийж байна. Ингэж гэмээнэ эрх мэдэл бүхий өндөр албан тушаалтнууд сугарч үлддэг, тэдний толгойг илж ирсэн хуулийн цоорхойг засч залруулна. Хуулийн өмнө эрх тэгш биш авлигажсан тогтолцоо ард иргэдийн шударгаар хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлийг мохоосон. Тийм ч учраас авлигын гав гинжийг таслахгүйгээр ядуурлыг ялах тухай ойлголт байхгүй. Авлигатай хийх тэмцэл эрчимжснээр эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч байгаа ч Монгол Улсын Засгийн газрын авлигын эсрэг тэмцэл шүүхийн шатанд хатуу хана мөргөн зогссоор удлаа.
Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачныг 20 саяаар торгоно гэдэг авлигын эсрэг шийтгэл үү, эсвэл авлига авах нь зөв гэдэг урамшуулал уу? Улс орноо дампуурлын ирмэгт аваачсан чанаргүй зээлийн зээлдэгчид шүүхийн гадна баяр тэмдэглэж байгаа нь хариуцлага тооцож байгаа хэлбэр үү, зээлээ төлөхгүй ч байж болно гэдэг сэдэл үү? Энгийн хэргүүд гурван сар дотор гурван шатны шүүхээр шийдэгдэж байхад, авлигын хэргүүд анхны шатны шүүх дээр долоон жил гацсаар байгаа нь иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байж, шударга шүүхээр шийдүүлэх Үндсэн хуулийн зарчим хэрэгжиж байна уу? Ийм л зүйлд ард иргэд эгдүүцэн бухимдаж байна. Ард иргэдийн төлөөллийн төв байгууллага болсон парламентын гишүүдээс, парламентаас бүрдсэн Засгийн газраас олон түмэн шударга ёс тогтоохыг шаардаж байна.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шүүх засаглалыг бид авлигач шүүгчдээс нь, тэднийг томилсон бүлэглэлээс нь хамгаалж, хараат бус шүүх засаглалыг бүрдүүлэх, шударга шүүгчдийг дэмжихэд бүх нийтээрээ дэмжлэг үзүүлэх цаг болжээ. Энгийн хэргүүд гурван сар дотор гурван шатны шүүхээр шийдэгдэж байхад, дуулиант авлигын хэргүүд анхны шатны шүүх дээр долоон жил гацаж байгааг хэрхэн тайлбарлах вэ? Авлигын гинжээ таслаж чадалгүй, популизмдаа идэгдэж, гадаад өрийн гинжин хэлхээний чөтгөрийн тойрогт 50, 100, 150 жил болсон, одоо ч байгаа дэлхийн олон улсын жишээг бид мэднэ. Улс орон урагшлан хөгжих, уруудан доройтох нь гагцхүү авлигыг ялж, жам ёсны эрүүл эдийн засгийн тогтолцоог бүрдүүлж чадсан эсэхээс л хамаардаг. Авлигын далайдаа хэдэн үеэрээ, хэдэн зуун жилээр дарлуулан амьдарч буй олон улсын харамсалтай жишээг бид үр хүүхдийнхээ төлөө давтаж болохгүй. Тиймээс бид бид өрөвдөж болохгүй, өршөөж болохгүй, бууж өгч болохгүй. Өнөөдөр авлигатай хатуу тэмцэх нь Монголын ирээдүй төлөө хайр билээ. Хамтдаа шинэ үеийн удирдагч нартаа хөгжлийн төлөө ажиллах илүү боломжийг үлдээхийн төлөө өнөөдөр эс үйлдэл хийхгүй байхыг уриалж байна. Тэтгэвэрт гараад зүгээр л гудамжинд ард түмнийхээ дунд инээмсэглэн алхах эрх чөлөөний төлөө өнөөдөр Та бид авлигыг ялах ёстой” гэсэн юм.
Манай улс авлигатай тэмцэх чиглэлээр олон арга хэмжээ авч, хууль эрх зүйн орчинг чангатгаж байгаа. Гэхдээ бодит үр дүн гаргахгүй байна гэж нийгэм, олон нийт үзэж байгаа. Тиймээс Засгийн газар энэ хуулийг санаачилж оруулж ирж байгаа аж.
Б.ЭРДЭНЭ