a.Admin
Ангилал
Хэзээ
7 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Л.Оюун-Эрдэнэ: Авлигатай хатуу тэмцэх нь Монголын төлөөх хайр юм
7 сарын өмнө
a.Admin
Л.Оюун-Эрдэнэ: Авлигатай хатуу тэмцэх нь Монголын төлөөх хайр юм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төсөлд авлигын эсрэг дагнасан шүүх байгуулах тухай асуудлыг тусгаад буй. 

Хуулийн төслийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д танилцуулга хийлээ.

Тэрээр... Авлигын эсрэг адармаатай тэмцэл өдөр өдрөөр ахисаар өнөөдөр шүүхийн шатанд хүрлээ. Гэвч авлигачдад эцсийн хариуцлага тооцох асуудал шүүхийн шатанд удааширч байна. Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачийг 20 саяар торгож байгаа нь авлигын эсрэг тэмцэл үү, авлига авах нь зөв гэсэн урамшуулал уу? энэ мэт асуудалд ард түмэн итгэл алдарч байна. 

Шүүгч хүн хүмүүстэй протоколгүй албан бусаар уулзахыг хориглох нь зүйтэй. Дээд шүүхийн байрыг Шударга ёсны ордон гэж нэрлэх нь зөв. 

Авлигыг ялж байж бид жам ёсны, эрүүл эдийн засгийн тогтолцоонд шилжинэ. Тиймээс авлигатай хатуу тэмцэнэ. Авлигачдын өрөвдөж болохгүй, өршөөж болохгүй, бууж өгч болохгүй. Авлигатай хатуу тэмцэх нь Монголын төлөөх хайр юм" гэв. 

Ерөнхий сайдын мэдээллийн дараа гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Авлигатай нам харгалзахгүй тэмцэх ёстой юм. Хөгжлийн банкны нээлттэй сонсгол хийх санаачилгыг Д.Ганбат гишүүн бид нар санаачлан хийсэн, амжилттай болсон. Гэтэл үр дүн хаана байна. Тодорхой хүмүүс ял авсан. Гэхдээ албан тушаалтнууд ял аваагүй.

Нүүрсний хэргээр улсад 40 тэрбумын хохирол учирсан. Энэ асуудлыг мөн удаашруулж байна. Эрдэнэтийн 49 хувийн хулгайн хэрэг долоон жил болоход шийдэгдэхгүй байна. энэ ямар учиртай вэ. Энэ хуулийн төсөлд шүүхийг 2 шаттай болгосноор энэ мэт хүлээгдсэн томхэргүүд шийдэгдэх үү. Хүн хэлмэгдүүлэхгүй гэж баталгаа байна уу?

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: "Том хэмжээний авлигачид хугацаа хожиж хэргийн хэрэгсүүлэхгүй болгодог. Ял завшдаг хийдэл байсан. Тэрбум их наядын хулгайчид хэдэн сая төгрөгөөр торгуулаад гараад байгааг больё гэж байгаа. Том том хэргүүд илрээд байдаг. Гэтэл шүүхэд очоод замхардаг, үүнийг иргэд асуугаад байна. УИх ял оноодог газар биш. УИХ-ын гол үүрэг бол идсэн уусныг нь илчлэх юм. Одоо шүүх байгуулах хуулийг нүүрсчид хамгийн их эсэргүүцэж байна. Мөнгө нь хахчихсан хүмүүс. Нүүрсний хуучин машин 200 гаруй сая, шинэ нь 420 саятөгрөгийг үнэтэй. Нүүрсний тээвэрт явдаг 20 тэрбумын машинтай сэтгүүлч байна" гэлээ. 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс