Нүүрсний хулгайн хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд, хоёр дахь үе шатыг энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Энэ сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол хийхээр болж байгаад Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр танилцууллаа.
Эргэн сануулахад... Тэгвэл одоогоос яг жил орчмын өмнө Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 хүний нэрийг зарлаж байв. Ингээд АТГ-аас зарлаж байсан нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийг дахин танилцуулья.
Үүнд: