Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраар ахлуулсан Нүүрсний сонсгол зохион байгуулах түр хороо өнөөдөр /2023.11.27/ хуралджээ. Тус хуралдаанаар Түр хорооны сонсгол товлон зарлах тухай, сонсголд гэрч дуудах тухай, нотлох баримтыг шинжлэн судлах дараалал тогтоох тухай хэлэлцэж шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.
Улмаар нүүрсний хэргийг хянан шалгах улсын түр хороо хуралдаж, нээлттэй сонсгол хийх товыг тогтоож, гэрчээр дуудах түр хорооны тогтоолыг баталж нээлттэй сонсголыг хоёр үе шаттай хийхээр болсон байна. Эхний сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд болох бөгөөд эхний удаагийн сонсголоор дөрвөн мэдээллийг сонсч, гэрчүүдийг дуудах аж. Ингэхдээ
Харин хоёр дахь сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд болно. Тус сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа, тээвэрлэлт, түүний охин болон хараат компаниудад оруулсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, хэрэгжилт, тус компанийн санхүүжүүлсэн бусад төслүүд, тус компанид хийсэн хяналт шалгалт, үр дүн гэсэн асуудлаар хоёр дахь сонсгол болно.
Тус сонсголд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тэргүүтэй 175 хүнийг гэрчээр дууджээ.