a.Admin
Ангилал
Хэзээ
8 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Шар нунтагт хордсон, өвчилсөн гэх хүн, малын тохиолдол батлагддаггүйн учир
8 сарын өмнө
a.Admin
Шар нунтагт хордсон, өвчилсөн гэх хүн, малын тохиолдол батлагддаггүйн учир

Гаднын зарим орон улс төр, геополитикийн ашиг сонирхлынхоо улмаас монголчуудыг мэдлэг, мэдээлэлгүйг далимдуулж, буруу мэдээлэл, ойлголт өгсөөр шар нунтгаас айх хуурамч айдас бий болгодог тухай олон улсын хэвлэлүүд онцолдог. Уран гэхээр л шууд хүний биед үхлийн аюултай, хортой гэсэн ташаа мэдээлэл, буруу ойлголт төрүүлж, тэр зүйлээ хүмүүст итгүүлж, айлгахын тулд хаа ч үгүй гурван толгой, зургаан хөлтэй мал “төрүүлээд” байсан аж. Үүнийг Засгийн газраас томилсон Ажлын хэсэг бүрэн шалгалт, шинжилгээ хийж, урьд хожид харж байгаагүй гажиг, согогтой төл мал гарсан гэх мэдээллийг шалгаж, ТОГТООГДООГҮЙ гэж баталсан байдаг. Өөрөөр, уранд хордсоны улмаас гурван толгой, зургаан хөлтэй төл гарсан гэдэг нь худал болж таарч байгаа юм.

Монгол Улс саяхнаас ураныг анхаарч, энэ салбар руу мэдлэг, мэдээлэлгүй “хар ухаан”-аараа дайраад орчихож байгаа юм биш. Аль 40 гаруй жилийн өмнөөс гаднын Орос, Франц гэсэн хэд хэдэн орны компани манай улстай хамтарч, ураны хайгуул, судалгааны ажил хийж байв. Ингээд харвал, бид 40 орчим жил уран судалсан туршлагатай болж байна. Харин энэ 40 жилд ураны хайгуул, судалгааны салбарт гарсан хамгийн хүнд үе нь сүүлийн 10 жил. Энэ 10 жил монголчууд уран аюултай, хүн, амьтанд үхлийн хор учруулдаг гэсэн буруу мэдээлэл шуурсан үе. Тодруулбал, 2012 онд ураны хайгуул, судалгааны ажил хийж байсан Дорноговь аймгийн Улаанбадрах суманд малчин Д.Н-ийн 20 тугал үл мэдэгдэх шалтгааны улмаас эндсэнээр энэ түүх эхэлжээ. Үүнээс хойш Улаанбадрах суманд ураны цацраг идэвхийн улмаас хордсон мал, амьтан гэсэн тайлбартай зураг, бичлэг тарж, олон нийтийн дунд төөрөгдөл үүсгээд байв. Харин үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас Ажлын хэсэг гаргаж, шалгалт, шинжилгээ ажил явуулсан нь ураны талаарх үнэнийг нээж, иргэдэд бодит мэдээллийг хүргэх эхлэл болсон гэхэд болно. Тухайлбал, Засгийн газраас гаргасан хамгийн анхны Ажлын хэсэг 2012 онд малчин Д.Н-ийн үл мэдэгдэх шалтгааны улмаас эндсэн 20 тугалд шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу нь малчны 20 төл шар нунтгийн улмаас биш, селенийн ужиг хордлогын улмаас эндсэн гэж гарчээ. Үүнээс хойш Ажлын хэсэг жил тутамд ураны хайгуул, судалгаа хийж байгаа Улаанбадрах суманд шалгалт, шинжилгээ хийж, ураны улмаас хүн өвчилсөн, мал, амьтан гажиг, согогтой болсон гэх мэдээллүүдийг ташаа болохыг баталж, иргэдэд бодит үнэнийг ил болгожээ.

Засгийн газраас гаргасан Ажлын хэсгийн хамгийн том ажил нь 2020 онд Улаанбадрах сум болон ураны хайгуулын талбайд бүрэн шалгалт хийж, газар, ундны ус, нутгийн бүх иргэн, мал, амьтанд шинжилгээ хийсэн ажил гэнэ. Ажлын хэсэг бүрэн шинжилгээ хийснийхээ дараа Улаанбадрах сумын нутагт шар нунтгийн цацраг тархаагүй, хүн, мал ямар нэгэн өвчлөлгүй байгааг тайландаа онцолжээ. Тайланд, Улаанбадрах сумын иргэдийн өвчлөл, нялхасын эндэгдэл, мал, амьтны зүй бус хорогдлын судалгаа нь Дорноговь аймгийн бусад сумтай ижил түвшинтэй зарим төрөлд илүү бага байгааг тусгасан байна. Судалгаанаас үзвэл уран гэх шар нунтгийн цацраг хайгуул, судалгаа, олборлолт хийж байгаа нутгийн иргэд, мал амьтанд үхлийн аюул, хор хөнөөл учруулж байгаа тухай мэдээлэл нь ор үндэслэлгүй, ташаа, зориуд түгээдэг гэдгийг эх сурвалжууд баталсаар байна.

Энэ мэт баримттай судалгаа, шинжилгээний тайлангаас үзвэл, шар нунтгийн цацрагийн улмаас өвчилсөн хүн, эндсэн мал манай улсад бүртгэгдээгүй байна. Харин бидний дунд уранаас айх хуурамч айдас үүсгэсэн гаднынхан яагаад уран дэлхийд алт, зэс, нүүрсний араас гарч ирж байгаа хамгийн эрэлттэй элемент болж байгаа, ханш нь олон улсын зах зээлд цаг, минут бүрээр өсөж байгааг мэдээлдэггүй нь хачирхалтай.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс