a.Admin
Ангилал
Хэзээ
9 сарын өмнө
Үсгийн хэмжээ
27,000 төгрөгийн төлбөртэй бүс болгох заалтыг хасахаар болжээ
9 сарын өмнө
a.Admin
27,000 төгрөгийн төлбөртэй бүс болгох заалтыг хасахаар болжээ

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Хотын дарга өнгөрсөн аравдугаар сард олон нийтэд танилцуулж байв.

Эх сурвалжийн мэдээлснээр хуулийн төслөөс "Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгоно" гэсэн агуулга бүхий заалтыг хасахаар болжээ. Эсэргүүцэлтэй тулгарсан учир уг заалтыг хасахаар болсон бололтой.

Хуулийн төслийг танилцуулах үеэр Хотын дарга Х.Нямбаатар "Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгоно. Иргэд төлбөртэй бүсээс 800 метрийн орчимд төлбөргүй зогсоолд автомашинаа тавьж, хотын төв рүү алхах, дугуй скүүтерээр явна. Төлбөртэй бүсийн тарифыг тогтоох бол 0-27,000 төгрөг байна. Тарифыг НИТХ тогтоохоор хуулийн төсөлд тусгасан" гэж байсан юм.

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг одоо Байнгын хороодоор хэлэлцүүлж байгаа бөгөөд УИХ-аар батлагдаагүй байгаа билээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс