a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
“Эрдэнэт”-ийн 49 хувийн хэрэг шүүхийн шатанд ирэхээрээ гацдаг
1 жилийн өмнө
a.Admin
“Эрдэнэт”-ийн 49 хувийн хэрэг шүүхийн шатанд ирэхээрээ гацдаг

 

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголд оруулж ирэхдээ мөнгө угаах замаар эрх мэдэл албан тушаалын бүлэглэл бий болгосон байж болзошгүй хэрэг, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээ, Хөтөл цемент шохойн үйлдвэрийн хувьчлал нэрийдлээр Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэж үзэж ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, Д.Эрдэнэбат, Б.Болор, Ц.Нанзаддорж, Д.Сугар, О.Орхон нарын 20 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр товлогдсон ч өмгөөлөгч нарын хүсэлтээр ирэх арванхоёрдугаар сарын 19 хүртэл хойшиллоо.

Тэгвэл Эрдэнэтийн 49 хувийн хэрэг 2020 оны тавдугаар сараас нийтдээ хэд хэдэн удаа шүүхээр хэлэлцэгдсэн. Шүүхийн шатанд ирээд хойшлох, шийдвэр эцэслэн гардаггүй талтай. Өнгөрсөн хугацаан дахь шүүхийн шийдвэрүүдийг хураангуйлан танилцуулья.

2020.05.22

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалжсан.  Шүүгч Д.Дарьсүрэн татгалзсанаар шүүх хурал хойшлов.

2020.08 сарын 27  

Шүүгч Дарьсүрэн ахалсан энэхүү шүүх хурлаар шүүгдэгч Д.Э-ыг нийтийн албан томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж , 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Б-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

2021.01.19

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, Д.Очмандах

...Шүүгдэгч Д.Э-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 27,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, арван гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 13,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж өөрчилсөн байна.

2021.06.30

Үүний дараагийн шүүх хурлыг шүүгч Ч.Хосбаяр даргалав. Энэ хэргийн гэрчүүдийн болон баримтуудаар Д.Эрдэнэбилэг, Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нарыг холбогдуулах шаардлагатай байна. Мөн хохирлын тооцоог нарийн тодорхой гаргах хэрэгтэй байгаа тул анхан шатны шүүх рүү буцаав.

Ингээд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 764 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 96 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаажээ.

Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын  09-ний захирамжаар Д.Эрдэнэбилэгт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосноор Д.Эрдэнэбилэг, энэ оны 2 дугаар сарын 18-ны өдөр улсын хилээр гарч, өнөөдрийг хүртэл ирээгүй байна.

Өдгөө Д.Эрдэнэбилэгийн хэргийг дээрх хэргээс тусгаарласан бөгөөд 2023.09.18-нд шүүхэд шилжүүлэх саналтайгаар АТГ-ээс шилжүүлснийг НПГ-аас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

2023.11.21

Өнөөдөр тус хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болохоор товлогдсон бөгөөд шүүгч Д.Дарьсүрэн мөн л ахалж байгаа юм байна. Зарим өмгөөлөгч ирээгүй болон хэргийн материалтай бүрэн танилцаж амжаагүй зэрэг асуудал байгаа учраас хойшлуулах зүйтэй гэж Д.Ганбат, Д.Эрдэнэбат, Б.Мөнхсоёл нарын өмгөөлөгчид хэлэв. Ийнхүү ялагдагчдын өмгөөлөгч нарын үндэслэлүүдийг харгалзан үзэж шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг энэ оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргалаа.

Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэртэй холбоотой эл хэрэг 7 жилийн турш хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа ч шүүхийн шатанд очоод гацдаг, шүүх хурал хойшилсоор байна гэж УУХҮ-ийн сайд асан О.Батнайрамдал мэдээлсэн. Аливаа дуулиант хэргүүд шүүхийн шатанд очоод саатдаг, замхардгын адилаар Эрдэнэтийн 49 хувийн хэрэг шүүхийн шатанд хэрхэн шийдэгдэх нь олны анхаарлыг татаж байна.
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс