a.Admin
Ангилал
Хэзээ
8 сарын өмнө
Үсгийн хэмжээ
О.Батнайрамдал: Сүүлийн 30 жил явсан хамгийн том луйврын схем бол Эрдэнэтийн 49%-ийг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Цемент шохой" үйлдвэртэй хамт авах оролдлого байсан
8 сарын өмнө
a.Admin
О.Батнайрамдал: Сүүлийн 30 жил явсан хамгийн том луйврын схем бол Эрдэнэтийн 49%-ийг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Цемент шохой" үйлдвэртэй хамт авах оролдлого байсан

УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал "Эрдэнэтийн 49", "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-тэй холбоотой асуудлаар  мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Хамгийн том луйврын схемийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэт үйлдвэрийн ар дахь схемийг гаргаж, тавьснаас хойш дөрвөн жил өнгөрчээ. Эрдэнэтийн 49% дангаараа байгаагүй бөгөөд "Цемент шохой", "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-тэй холбоотой хамт хийгдсэн луйврын схем явсныг бид ойлгосон.

Олон хулгай сүүлийн 2-3 жил зарлагдлаа. Гэхдээ бүгд шүүх дээр очиж гацдаг, хойшилдог тохиолдлыг олон харж байна. Сүүлийн 30 жил явсан хамгийн том луйврын схем бол Эрдэнэтийн 49%-ийг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Цемент шохой" үйлдвэртэй хамт авах оролдлого байсан. Уг хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болох тул олон нийтийн анхаарал ирэх ёстой гэж бодож байна. "Цемент шохой" ТӨХК-ийн төрд учруулсан нийт хохирол 660 тэрбум төгрөг. Хөгжлийн Банкны 61 сая ам.долларын зээл нь одоог хүртэл төлөгдөөгүй.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”ТӨХК-ийн төрд учруулсан хохирол нь 1.2 их наяд төгрөг байна. 

Дарханы төмөрлөгийн үйлдвэр мөн 2011 онд хөрөнгө оруулалтын гэрээг “Кью Эс Си” компанитай байгуулсан байдаг. 41 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэж тус гэрээнд тусгасан. Хоёр жилийн дараа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессын жагсаалтад  оруулсан. Жагсаалтад ороод хэдхэн сарын дараа, концессын гэрээ байгуулагдаж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 30 жилээр “Кью Эс Си” компанид эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Гангийн үйлдвэр барих зорилгоор. Дэд бүтцээ бол нэг жилийн дотор хийсэн. Барингуутаа “Барих шилжүүлэх ашиглах” нөхцөлөө “Барих, шилжүүлэх” болгож өөрчлөөд, төрөөс 240 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Өнөөдөр гангийн үйлдвэр баригдаагүй. Эргээд улсын төсвийн 240 тэрбумаар барьсан дэд бүтцийн санхүүжилтээ буцаагаад авсан хэрэг. Мөн 2016 онд болох сонгуулийн өмнө амжиж хийгдсэн процесс.

“Эрдэнэт” үйлдвэр бол манай улсын саалийн үнээ. ДНБ-ий 6.3 хувийг “Эрдэнэт” үйлдвэр дангаараа бүрдүүлж байгаа. Нийт экспортын 9.4 хувийг мөн дангаар бүрдүүлдэг, 40 жил ажиллаж буй нүсэр том үйлдвэр. Энэ үйлдвэрийг удалгүй зогсоно, нөөц нь шавхагдана гэж нэр бүхий улстөрчид ярьж байлаа. Дахин 70 жилийн нөөцтэй байна. “Оюу толгой”-гоос дутахгүй гэсэн үг. ОХУ-ын талын эзэмшиж байсан 49 хувийг 2016 оны сонгуулийн өмнөх өдөр Монголын талд авсныг Ч.Сайханбилэг Ерөнхий сайд зарлаж байсан.

Хулгай зарлагдсан ч хэн нэгэн хариуцлага хүлээхгүй байсаар байна. Энэ бүгд шүүх дээр очиж эцэслэгдэх ёстой. Харин маргааш анхны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явах гэж байна

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын учруулсан хохирол нь олон нийтэд гарсан мэдээллээр 9.3 их наяд төгрөг байгаа юм. Шүүх хурлаар эцэслэн тогтоох байх. Дээрх мэдээллүүд нь олон нийтэд ил болсон мэдээлэл" гэлээ. 

 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс