“Сахал” Д.Эрдэнэбилэг тэргүүтэй “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хэрэг хууль хяналтын байгууллагаар шалгагдсаар олон жил болж байна. Улайм цайм төрийн мөнгийг санхүүгийн лувйрын схемээр авчихсан энэ хэрэг шийдвэрлэгдэхгүй удаад буй шалтгаан нь МАНАН бүлэглэл, хамгаалагч хууль шүүхийн гар хөл болж буй хүмүүсээс хамааралтай гэж олон нийт үзэж байв. Тэгвэл энэ сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүх “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авах шат дамжлага хэрхэн явж ирсэн, үнэн зөв байсан эсэхийг тогтоох нь.
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авсан 400.270.000 ам.долларын санхүүжилтыг босгосон схемийг танилцуулъя.
“Кью Эс Си” ХХК нь Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой бөгөөд захирлаар Э.Шижир, ТУЗ-ийн даргаар Д.Эрдэнэбилэг нар ажилладаг гэв. “Кью Эс Си” ХХК-иас Д.Эрдэнэбилэгийн үеэл дүүгийн “Хээдвей трейднг”, “Пик девилофмент” компаниудаар дамжуулан “Монголын зэс корпораци”-ийн захирал Ц.Пүрэвтүвшингийн дансанд 2016.04.21-нд 56.5 сая ам.доллар орсон байна. Мөн 2016.06.20-нд 62.9 сая ам.доллар оржээ. Түүнчлэн Аж үйлдвэрийн яам, Худалдаа хөгжлийн банк, Монголбанкны зузаатгал нэрээр ямарваа барьцаа хөрөнгөгүйгээр 2015-2016 онд 283 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн гэв.
Дээрх хөрөнгийг “Канетик”, “Риверстаун Пропертис”, “Юнайтед Энержи” компаниудаар дамжуулан "Монголын зэс корпораци" болон Ц.Пүрэвтүвшингийн дансанд орсон гэлээ.
"Монголын зэс корпораци"-ийн дансанд
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдаж авсныхаа дараа буюу 2016 онд “Монголын зэс корпорци” тус үйлдвэрээс 119.3 сая ам.доллар гаргуулсан гэж танилцуулав.
Ийнхүү улсыг их хэмжээний мөнгөөр хохироосон “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хэрэг гэж нэрлэгдсэн хэрэг тун удахгүй шүүхээр орж, хэрхэн шийдвэрлэгдэхийг харах л үлдлээ.
Д.НАРАН