a.Admin
Ангилал
Хэзээ
8 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Ши Жиньпин: Хятадын асуудалд АНУ нухацтай хандаж, ялгаварлан гадуурхахгүй тэгш орчныг бүрдүүлнэ гэж найдаж байна
8 сарын өмнө
a.Admin
Ши Жиньпин: Хятадын асуудалд АНУ нухацтай хандаж, ялгаварлан гадуурхахгүй тэгш орчныг бүрдүүлнэ гэж найдаж байна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гаригт АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор АНУ-д хүрэлцэн ирсэн талаар бид мэдээлсэн.  Тэрбээр дээд хэмжээний чуулганы хүрээнд өнөөдөр  АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзлаа.

Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Хятад, Америк улсууд нэг нэгнээсээ ангид орших боломжгүй. Бас бие биеэ өөрчлөх гэж оролдох нь бодит зүйл биш юм. Мөргөлдөөн, сөргөлдөөний үр дагаврыг хэн ч үүрч чадахгүй.  Хятад улс Хятад маягийн шинэчлэлээр үндэсний агуу их сэргэн мандалтыг бүх талаар ахиулж байна. Хятад улс дээрэм тонуул, дээрэнгүй үзлийн муруй замаар явахгүй. Мөн өөрийн үзэл суртлаа бусдад хүчээр тулгахгүй. Америкийг гүйцэх, Америкийн орон зайг орлох төлөвлөгөө Хятадад байхгүй. Америк Хятадыг дарах, хязгаарлахаар төлөвлөж оролдох ёсгүй.

Тайваний асуудал бол Хятад, Америкийн харилцааны хамгийн чухал, эмзэг асуудал байсаар ирсэн. Бали арлын уулзалтын үеэр Америкийн талын хийсэн холбогдох мэдэгдлийг Хятад улс чухалчилсаар байна. Америк "Тайваний тусгаар тогтнол"-ыг дэмжихгүй байх байр сууриа тодорхой үйл ажиллагаанд тусгаж, Тайванийг зэвсэглэхээ зогсоож, Хятадын энх тайвнаар нэгдэхийг дэмжих ёстой. Хятад улс эцсийн эцэст эх орноо бүрэн нэгтгэх нь зайлшгүй.

АНУ экспортын хяналтын арга хэмжээ болон нэг талт хоригуудыг Хятад болон Хятадын олон компанийн эсрэг байнга тавьдаг. Энэ нь Хятадын ашиг сонирхолд ихээхэн хор хохирол учруулдаг юм. Хятадын санаа зовниж буйд АНУ нухацтай хандаж, Хятадын компаниудад шударга, ялгаварлан гадуурхалгүй орчныг бүрдүүлэхийн тулд нэг талт хоригуудаа цуцлах арга хэмжээ авна гэж маш их найдаж байна.  Хятадын шинжлэх ухаан, технологийг дарах нь өндөр чанартай хөгжлийг хазаарлаж, Хятадын ард түмний хөгжлийн эрхийг хасаж байгаа явдал юм. Хятадын хөгжил дотооддоо логиктой бөгөөд гаднын хүчин үүнийг сааруулж зогсоож чадахгүй. Америкийн тал Хятадын асуудалд нухацтай хандаж, нааштай арга хэмжээ авч, ганц талын хориг арга хэмжээгээ цуцалж, манай улсын аж ахуйн нэгжүүдэд шударга голч, ялгаварлан гадуурхахгүй тэгш орчныг бүрдүүлнэ гэж найдаж байна" гэжээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс