a.Admin
Ангилал
Хэзээ
8 сарын өмнө
Үсгийн хэмжээ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Сан-Францискод хүрэлцэн иржээ
8 сарын өмнө
a.Admin
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Сан-Францискод хүрэлцэн иржээ

БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин зургаан жилийн дараа буюу 2017 оноос хойш анх удаа АНУ-д айлчилж байна. Тэрбээр  жил бүр зохион байгуулагддаг  Ази-Номхон далайн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/  дээд хэмжээний чуулга уулзалтад оролцох юм.

Түүнтэй хамт БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны (ХКН-ын Төв Хороо) Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, ХКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Цай Ци, мөн ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар Ши Жиньпинтэй хамт Сан-Францискод иржээ.

Ши Жиньпин орон нутгийн цагаар Лхагва гарагийн өглөө Сан-Франциско хотод ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар төлөвлөсөн бөгөөд тус уулзалтаар дамжуулан хоёр улсын дунд үүсээд байгаа маргаан зөрчлийг намжаах тодорхой алхмууд хийгдэх хүлээлттэй байна хэмээн олон улс судлаачид үзэж байна.

Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден "Хятад улстай харилцаагаа сайжруулах нь Ши Жиньпинтэй хийх уулзалтын гол зорилго хэмээн мэдэгдэж байсан бөгөөд хоёр их гүрний хоорондын харилцаа холбоо, тэр дундаа цэрэг армийн харилцаа холбоог хэвийн болгох зорилготой" талаар онцолж байсан юм.

Байден, Ши Жиньпин нар бас Хамас-Израилийн Газын зурвас дахь мөргөлдөөн, Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг дайнд Украиныг дэмжиж буй АНУ-ын хүчин чармайлтын талаар ярилцах тухай Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдээлжээ.

Мөн хоёр их гүрний төрийн тэргүүнүүдийн энэхүү уулзалтын бас нэг гол сэдэв нь хоёр талын эдийн засаг, худалдааны харилцаа байх төлөвтэй байна. Эдгээрээс гадна Тайвань, Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаан, Хонконг, Төвөд, Шинжаан дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар уулзалтын үеэр хөндөх төлөвтэй байна.

Сонирхуулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден өмнө нь АНУ-ын эдийн засгийг Хятадаас салган тусгаарлах биш, харин эдийн засгийн харилцаагаа шинэчлэн сайжруулах хүсэлтэй гэдгээ илэрхийлж байсан юм.

АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 15-17-ны өдрүүдэд болно.

Бэлтгэсэн: Ц.Кастро

эх сурвалж: reuters.com, xinhua.news.cn

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс