a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
DC-ийн шинэ эхлэл “Blue Beetle”
1 жилийн өмнө
a.Admin
DC-ийн шинэ эхлэл “Blue Beetle”

Олон нийтэд хэдийн цацагдсан “Blue Beetle”-ийн трэйлерт гол дүр Хайми Рейес супер баатар Хөх цох болж буй үйл явдал, түүний эрч хүчийг хошин маягаар харуулсан билээ. Ялангуяа Скараб түүний биетэй нэгдэж тусгай өмсгөлтэй болж, түүнийг ашиглан төрөл бүрийн зэвсэгтэйгээр дүрсэлжээ. 1939 онд Фокс медиагаар анх шуугиан тарин хэвлэгдсэн “Blue Beetle” -ийн борлуулах эрхийг Чарлтон комикс худалдан авч, 1983 онд “DC” -д шилжсэнээр өнөөг хүртэл нэг хэсэг нь байсаар. Анх Витамин Х-2 гэдэг ханднаас хүчээ авдаг Хөх цохны онцлог нь Чарлтон комикст шилжсэнээр нууцлаг Скарабын хүчээр ер бусын хүч чадалтай болж өөрчлөгджээ.

Тийнхүү “Blue Beetle” -ийн гол дүр ч бас Дэн Гарреттээс Тэд Корд, мөн одоо Хайме Рейесээр солигдсон байна. Ялангуяа Хаймег гол дүрээ болгож, кинон дээр ч бас гардаг хүчирхэг хослолтой болгожээ. Мөн Латин гаралтай баатрын хувьд өөрийн гэсэн өвөрмөц дур булаам байдлын хамт “Teen Titans”, “Justice League International” зэрэг олон бүтээлд гарч өөрийгөө таниулсан байна.

“Blue Beetle” нь DC-ийн хувьд чухал сэдэв юм. Учир нь DC Universe-д кино, анимейшн, видео тоглоомыг нэгтгэсэн DC Universe-ийн анхны сэдэв билээ. Өмнө нь “Warner Bros” 2022 онд Жеймс Ганн, Питер Сафран нарыг DC studio-ийн захирлаар хамтад нь томилсон билээ. 2023 оны 02-р сард DC Extended Universe-ийг дахин өөрчилж буй шинэ ухагдахуун болох DC Universe-ийг олон нийтэд танилцуулжээ.

DC нь комиксийн эх зохиолын үзэл баримтлалыг шинээр эхлүүлсэн “Flash Point”-ийг эх төслөө болгосон “The Flash”-ийг DC Extended Universe-ийн сүүлийн сэдэв болгон тогтоож, “Blue Beetle” -ийг DC Universe-ийн анхны сэдэв болгон тогтсон гэж өмнө нь мэдэгдсэн билээ. 

“Blue Beetle” кино 2023 оны 08 сарын 18-ны өдөр нээлтээ хийнэ. 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс