25 дугаар эмийн сангийн уулзвараас Өргөө кино театр хүртэлх замыг цэвэрлэж, засварыг эхлүүлжээ
Улаанбаатар хотод 7-р сарын 23-ны өдөр аадар бороо орсны улмаас Баянгол дүүрэг 19-р хороо Чингүнжавын гудамжны /25-р эмийн сангийн уулзвараас Өргөө кино театр/ хүртэлх авто замд их хэмжээний эвдрэл үүссэн.
Дээрх авто замын нүхэн эвдрэл засварлах, суурь бэлдэх, хашлага засварлах, цэвэрлэгээний ажлууд хийгдэж байна.