a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
БНСУ-ын 48 мянган иргэн манай улсад аялжээ
1 жилийн өмнө
a.Admin
БНСУ-ын 48 мянган иргэн манай улсад аялжээ

Засгийн газраас 2023 оны Монгол Улсад зочлох жил болгон зарлаж, 34 улсын иргэдийн визийн шаардлагаас чөлөөлөөд буй. Энэ хүрээнд 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилго тавьж, 07 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар манай улсад 302 мянган жуулчин ирж, 30 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Манай улсад жуулчлан ирсэн гадаадуудын 132 мянга буюу 43 хувь нь хойд хөрш ОХУ-ын иргэд байна. Үүний дараа БНХАУ-ын иргэд 17, БНСУ-ын иргэд 16 хувийг бүрдүүлж байна. 

Сүүлийн саруудад БНСУ-ын алдартнууд манай улсад ирж, нэвтрүүлэг, шоу хийж буй нь тус улсаас зорин ирэгсдийн тоог нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц болж буй юм. Энэ он гарсаар БНСУ-ын 48 760 иргэн манай улсад аялж, жуулчилжээ. 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс