a.Admin
Ангилал
Хэзээ
11 сарын өмнө
Үсгийн хэмжээ
А.Баасанжав: Олон удаагийн давтамжтай цэвэрлэгээ, ариутгал хийж байж эрүүл орчин бүрдэнэ
11 сарын өмнө
a.Admin
А.Баасанжав: Олон удаагийн давтамжтай цэвэрлэгээ, ариутгал хийж байж эрүүл орчин бүрдэнэ

-Иргэн, аж ахуйн нэгжүүд эзэмшил талбайгаа ариутган, цэвэрлэх шаардлагатай-

Нийслэлийн хэмжээнд үерийн дараа нийтийн эзэмшлийн гудамж, талбайг ариутган, халдваргүйжүүлэх ажил үргэлжилж буй. Үүнтэй холбогдуулан ариутгал, халдваргүйжүүлэлтийн талаар Монголын халдваргүйтгэл, ахуйн шавьж мэрэгчтэй тэмцэх холбooны Удирдах зөвлөлийн гишүүн, Эрүүл ахуйн тэргүүлэх зэргийн эмч А.Баасанжавтай ярилцлаа.

-Ер нь ариутгал, халдваргүйжүүлэлт хийх хэрэгцээ, шаардлага яагаад үүсдэг вэ гэдгээс яриагаа эхэлье.

-Газрын хөрсний эхний 8-12 см-ийн гүнд нүдэнд үл харагдах вирус, бактери, нян байдаг. Тэдгээр нь өвөл хөлдөж, зун гэсэж гэдэсний халдварт өвчин, сүрьеэгийн савханцар, хоолны хордлого үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс жил бүр УБЗАА-наас нийтийн эзэмшлийн талбай, гуу жалга, хүүхдийн тоглоомын талбайг ариутган, халдваргүйжүүлдэг. Энэ жилийн хувьд үерийн дараах ариутгал гэдэг утгаараа онцлогтой байна. Үерийн дараах ариутгалыг долоодугаар сарын 9-ний өдрөөс хийж эхэлсэн бөгөөд автобусны буудлуудын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллаж байсан аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулсан. Өнөөдрийн байдлаар 4.3 сая ам метр талбайг ариутгаад байна. Цаашид ч ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил үргэлжилнэ. Хөрсний бохирдол маш их байгаа. Иймээс цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол хийх хэрэгтэй. Мэдээж байгалийн өөрийн цэвэрлэх процесс ч явагдаж байгаа.

-Үерийн дараах ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил хэзээ хүртэл үргэлжлэх вэ?

-НЭМГ-ын байцаагч нар ариутгал хийсэн талбайгаас шинжилгээ авч, бохирдлын хэмжээ багассан тохиолдолд ариутгалын ажил дуусна. Бохирдлын хэмжээ буураагүй тохиолдолд хэд хэдэн удаагийн давтамжтай ариутгал хийнэ. Давтамжийн хувьд 1-2 хоногийн зайтай байдаг.

-Ихэвчлэн ямар байршлуудад ариутгал хийж байгаа вэ?

-УБЗАА-наас заасан байршлуудад ариутгал хийж байгаа. Тодруулбал, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн үерт автсан байршлуудад тогтмол ариутгал хийж буй. Мөн Сэлбэ гол дагуух зуслангийн бүс дэх гуу жалга, нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын талбайг ариутгаж байна. Ариутгалын мэргэжлийн компаниуд зориулалтын шүршигч машин, автомат багаж, төхөөрөмж, ариутгалын бодисуудыг ашигладаг бөгөөд ариутгалын уусмалд хөндлөнгийн хяналтыг тогтмол хийж, сорьцын шинжилгээ авдаг.

-Гэр хорооллын иргэд өөрсдөө ариутгалаа хийе гэвэл ямар бодис ашиглах вэ, юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Иргэд тусгай зөвшөөрөлтэй ариутгалын компаниудад хандан ариутгалын жавелион, длорсепт 17 зэрэг бодисуудыг ашиглах боломжтой. Мөн нүхэн жорлонгууд үерийн усаар дүүрсэн байгаа тул гадна, дотор орчныг ариутган цэвэрлэх хэрэгтэй. Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбайн элсийг солих зэргээр дор бүрнээ ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авах боломжтой.

-Ариутгал хийж буй ажилчдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ?

-Ариутгал халдваргүйжүүлэлтийн тусгай зөвшөөрөлтэй компанийн ажилчид Зоонозын өвчин судлалын үндэсний төв болоод мэргэжлийн холбоодын сургалтад хамрагдсан байдаг. Мөн хамгаалалтын хувцас, нэг удаагийн хэрэгсэл, багаж төхөөрөмж, тусгай ариутгалын бодисоор бүрэн хангагдсан.

-Ер нь ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажилд иргэд, аж ахуйн нэгжүүд хэр идэвхтэй оролцож байгаа вэ?

-Нийслэлийн зүгээс үерт өртсөн байршлуудад хэд хэдэн удаагийн давтамжтайгаар ариутгал хийж байгаа. Гэвч тэр бүр бүх газарт хүрч ажиллах боломж хомс. Иймд хувь хүн, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрсдийн эзэмшил, эдэлбэр газраа сайтар цэвэрлэж, ариутгах шаардлагатай байна. Нэг удаа ариутгаж, цэвэрлээд нян бактери дуусахгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Олон удаагийн давтамжтай цэвэрлэгээ, ариутгал хийж байж эрүүл орчин бүрдэнэ. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед 30 гаруй ариутгалын компани ажилласан. Гэтэл одоог хүртэл ямар ч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн эдгээр компанид хандаж, ариутгал хийлгээгүй. Иргэн, аж ахуйн нэгжүүд дор бүрнээ санаачилга гаргаж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, эзэмшил талбайгаа ариутган, цэвэрлэх шаардлагатай байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс