a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Улс төрийн намын тухай хууль: Сонгуулийн төв байгууллага намуудын өдөр тутмын үйл ажиллагааг хянан зохицуулна
1 жилийн өмнө
a.Admin
Улс төрийн намын тухай хууль: Сонгуулийн төв байгууллага намуудын өдөр тутмын үйл ажиллагааг хянан зохицуулна

УИХ-ын хаалтын чуулганаар 20 гаруй  хууль эцэслэн баталсны нэг нь Улс төрийн намын тухай хууль байлаа. Манай улс албан ёсны тамга тэмдэг, гишүүнчлэлтэй Дээд шүүхэд бүртгэлтэй 35 намтай. Намуудыг хариуцлагажуулах, “гол зохицуулагч” болох Улс төрийн намын тухай хуулийг 18 жилийн дараа шинэчлэн баталлаа.

Ийнхүү хаврын чуулганаар баталсан Улс төрийн намын тухай хуулийн онцлох шинэчлэлийг хүргэж байна.

♦ Улс төрийн намууд санхүүжилт буюу хандив, тайлан, үйл ажиллагаагаа ил болгоно.

♦ Намын хатуу гишүүнчлэлээс татгалзана. Улс төрийн намын гишүүн, дэмжигч гишүүн, сонгуульт гишүүн гэж ангилна.

♦ Татвар төлдөг, намын дотоод сонгуульд санал өгөх эрхтэй бол улс төрийн намын гишүүн гэж үзнэ. Харин намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, татвар төлөхгүй бол дэмжигч гишүүний ангилалд хамаарна.

♦ Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх чөлөөнд хөндлөнгөөс шахалт үзүүлдэг байдлыг хаах тусгайлсан бүлэг оруулж өгсөн.

♦ Жил бүрийн дөрөвдүгээр сард улс төрийн намуудын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг нээлттэй хэлэлцэнэ.

♦ Нам зардлынхаа 15 хувийг бодлого боловсруулах судалгаанд, 15 хувийг иргэдийн соён гэгээрүүлэх улстөрийн боловсролд, 20 хувийг нийгмийн тодорхой бүлгүүдийг дэмжихэд зарцуулна.

♦ Намын санхүүжилт дан ганц сонгуулийн үед бус өдөр тутмын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болно. Зардлын тайланд аудит оруулах, олон түмний өмнө нээлттэй хэлэлцэнэ.

♦ Зөрчлийг сануулсан өдрөөс зургаан сарын дотор арилгахгүй бол сонгуулийн төв байгууллага төрийн санхүүжилтийг зогсооно.

♦ Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон эмэгтэйчүүдийг заасан квотоос илүү нэр дэвшүүлсэн бол энэ хоёр төлөөллийн УИХ-д сонгогдсон тоогоор нэмэлт санхүүжилт олгоно.

♦ Сонгуулийн төв байгууллага намуудын өдөр тутмын үйл ажиллагааг хянан зохицуулна.

♦ Сонгуулийн төв байгууллагад өргөдлөө гаргасны дараа тодорхой шаардлагыг хангасан гэж үзвэл Улсын дээд шүүхэд шилжүүлж, нийт шүүгчийн хуралдаанаар намыг бүртгэх, эс бүртгэх асуудлыг шийднэ.

♦ Улсын Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш Сонгуулийн төв байгууллага намыг бүртгэсэн гэрчилгээг тав хоногийн дотор гаргаж өгөх ёстой. Нам бүртгэх үйл ажиллагаанд Улсын бүртгэлийн байгууллага оролцохгүй хэмээн заажээ.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс