a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Ундны усны эх үүсвэрийг хамгаалж мод тарих нь ундны усны нөөцийг хамгаалдаг
1 жилийн өмнө
a.Admin

УСУГ-аас Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн талбайг ойжуулж, усны ундрагыг нөхөн сэргээх “ХАМТЫН ТӨГӨЛ” иж бүрэн усалгааны системтэй тогтмол арчилгааны хуваарьтай талбайд Улиас, Бургас, Хайлаас, Шар хуайс, Өрөл, Монос, Гүйлс, Бүйлс, Давжаа алимны модыг зургын дагуу тарьж ургуулаад эхэлжээ.

УСУГ санхүүжилтээ 100 хувь хандивын хөрөнгө оруулалтаар шийдэж байгаа төдийгүй төслийн хүрээнд жил бүр ойжуулах талбайгаа нэмэгдүүлэх юм байна.

Тайлбар байхгүй.

Энэ талаар Ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Б.Норовсүрэн “Талбайд нийтдээ 10 гаруй төрлийн жимсний, гоёл чимэглэлийн болон салхины хамгаалалтын мод тарьсан. Нийт 64 га талбайтай. Бид эхний 1 га талбайд мод тарьсан. Өнгөрсөн тавдугаар сарын 1-нд эхний модоо тарьж, өнөөдрийн байдлаар 50 хоногийн дотор ийм сайхан ойтой болсон байна. Энэ маань хамгийн залуу ой. Нэг нас ч хүрээгүй. Бидэнд Соёолж ХХК 500 ширхэг гацуур манай төгөлд бэлэг болгон өгсөн. Бургасыг нэг нүхэнд гурван ширхэгээр тарьсан. Зарим мод хамтаараа, бүлгээрээ их сайхан ургадаг. Тэр онцлогыг нь тохируулж бургас тарьсан. Ойжуулалтын стандартын дагуу эгнээ хооронд 4 метр, мод хооронд 3 метрийн зайтай тарьсан. Улиас 12 метр болж ургадаг том мод. Үрээр тарихад гурван жилийн хөдөлмөр зарцуулдаг. Тиймээс суулгацаар тариалсан. Мойл ургадаг монос мод бусдаас хурдан ургадаг. Бүх мод өөрийн гэсэн усалгааны системтэй. Монгол орны хөрс маш сайхан хөрс. Ямар ч мод сайхан ургадаг. Түүнчлэн манай төгөл дээр аав, ээжийнхээ араас буян хийхийг хүсэж байгаагаа илэрхийлж мод тарьж байгаа. Хамгаалалтын бүс боловч туулай, хирё их гүйдэг. Тиймээс давхар хамгаалалттай байгаа. Энэ төсөлд маань 2500 гаруй хүн хамрагдсан. Ундны усны эх үүсвэрийг хамгаалж мод тарих нь ундны усны нөөцийг хамгаалдаг. Хөрсөн дээр халж байгаа нарны халалтыг багасгаж, хөрс чийгээ барих боломжтой болдог юм байна” гэлээ.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

 

 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс