a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
М.Оюунчимэг: Төсвийн тодотголыг Лхагва гарагт өргөн барьж, Пүрэв, Баасан гаригт хэлэлцэнэ
1 жилийн өмнө
a.Admin

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. 

МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө баталсан. Үүний дараа яаралтай хэлэлцэх шаардлагатай хэд хэдэн хуулийн төсөл байгаа бөгөөд энэ талаар бүлэг хэлэлцлээ. Тухайлбал УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг зургаадугаар сарын 23-ны дотор батлах ёстой. Иймд уг хуулийн төслийг хэлэлцэж эхлэхээр болсон. 

Хоёрдугаарт Улс төрийн намын тухай хуулийн хувьд ажиллагаа ихтэй, нарийн хэлэлцэх шаардлагатай учир ойрын хугацаанд хэлэлцэхээр төлөвлөлөө. 

Төсвийн тодотгол, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэх зэрэг асуудал бий. Тиймээс хаврын чуулганд Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр бүлэг санал нэгдсэн. 

Засгийн газраас төсвийн тодотголыг Лхагва гарагт УИХ-д өргөн барина гэсэн. Ингэснээр Пүрэв, Баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм" гэв. 

Үүнээс гадна бүлгийн гишүүдийн зүгээс Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Төрийн албаны тухай, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих тухай, Хүүхэд хамгааллын тухай, Бооцоот тоглоомын тухай зэрэг хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж санал дэвшүүлжээ. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 100 тэрбум төгрөгөөр хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэх асуудал БШУЯ-нд сунжирч байна. Тиймээс төсөв нь батлагдсан уг ажлыг үр дүнтэй болгомоор байна гэдгийг бүлэг дэх эмэгтэй гишүүд онцолжээ. Үүнийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс