a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Д.Тогтохсүрэн: УИХ дахь намын бүлгүүд тойргоос 78, жагсаалтаар 48-ийг сонгох асуудлыг дэмжсэн
1 жилийн өмнө
a.Admin

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг УИХ хийж эхэллээ. Хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн Н.Энхболд болон бусад гишүүд УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: УИХ-ын гишүүд хоёр хэлэлцүүлгийн дундуур тойрогтоо ажилласан. Ард түмний шаардлагын дагуу Төсвийн тодотголыг хийж, хүүхдийн мөнгийн 100 хувь олгох, цалин тэтгэвэр нэмэхээр болж байна. Ард түмэн сонгуулиар бүх асуудал шийдвэрлэдэг гэдгийг харуулсанд баярлалаа гэв. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Энэ долоо хоногт ҮХНӨ-ийг эцэслэчихвэл ирэх долоо хоногоос Сонгуулийн тухай хууль яригдана. Уг хуулийг хоёр намын төлөөлөл бүхий УИХ-ын гишүүд өргөн барьсан бөгөөд нэг хуулийн төсөл болгож нэгтгээд ажиллаж байгаа. 

УИХ-ын гишүүдийг 126 болгохыг дэмжвэл Сонгуулийн тухай хуульд нарийн заалтуудыг оруулна. Тухайлбал, эмэгтэйчүүдийн квот, нэр дэвшигчдийн зардлыг бууруулах, жагсаалтаар нэр дэвшигч болон гадаадаас сонгуульд оролцох зэрэг асуудал яригдах юм. УИХ дахь намын бүлгүүд тойргоос 78, жагсаалтаар 48-ийг сонгох асуудлыг дэмжсэн" хэмээв. 

УИХ-ын гишүүн Б.Ганбат "Бид тойрогтоо хоёр удаа очиж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг танилцуулсан. Гэвч иргэд сонсох хүсэлгүй байна. Эрх баригчдын хулгай, авлига гаарсан. Гурван хүн тутмын хоёр нь ядуурсан. Хүнсний талон тараахын оронд ард түмнээ соён гэгээрүүлээч ээ. Хулгайтай тэмцэж буй мэт дүр үзүүлж байна. Хуулийг дээдлэхгүй байна. Намын жагсаалтыг УИХ-ын сонгуульд яаж ашиглах вэ? Намын жагсаалтаар баахан годгоносон охид залуучууд гарч ирэх вий? Нам бүлэглэлүүдийн хулгай хийдэг газар болсон шүү дээ. 48 хүнийг жагсаалтаар сонгох юм байна. Энэ тоо яаж гарч ирсэн бэ? Тооцоо, судалгаа байна уу?

Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаад ямар өөрчлөлт гарах вэ гэдгийг тайлбарлаж өгнө үү. Олон нийтэд сайн тайлбарлаад өгвөл дэмжинэ.

Төр эдийн засгийн 50 хувийг эзэлж, хувийн хэвшилд ажиллах оорон зай үлдсэнгүй. Уул уурхай тамтгаа алдан, нэг суманд 40-50 лиценз олголоо. Олонх болсон нам ажлаа хийж чадахгүй байгаад иргэд бухимдалтай байна. Олонх сайн ажиллахгүй бол УИХ 76 гишүүнтэй байя. Би ямар нэг юманд оролцоогүй, та нарт барьцаалагдаагүй тул эдгээр асуултыг тавьж чадаж байна" гэв. 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс